Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дэд сайд нар үдээс хойш тодрох нь

Засгийн газрын хуралдаан 16 цагт товлогджээ. Хуралдаанаар дэд сайд нарын томилгоог хэлэлцэхээр болсон байна. Магадгүй яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг ч гэсэн энэ үеэр томилж магадгүй гэсэн мэдэлэл байна. Эдгээр томилгоотой холбоотойгоор АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаан болох тухай яригдаж байгаа аж. Хамтарсан Засгийн газар байгуулахад намууд хоорондоо хийсэн гэрээний дагуу бол 75:25 гэсэн харьцаагаа барьж, дэд сайдаа томилох ёстой. Нэлээд хэдэн хоногийн өмнөөс дэд сайд нарын нэр дуулдаж эхэлсэн. Хэрэв АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдах юм бол эдгээр нэр дэвшигчээ хэлэлцэж эцсийн байдлаар Засгийн газрын хуралдаанд оруулах юм. Урьдчилсан мэдээллээр дэд сайдад АН-аас Ч.Өнөрбаяр, Т.Мэндсайхан, Б.Ургамалцэцэг, Г.Байгалмаа, Ч.Куланда, Б.Мөнхболор, Б.Баттүвшин, Б.Батбилэг гэх мэтчлэн ярьж байсан. Харин “Шударга ёс” эвслээс таван дэд сайд томилогдоно гэж тооцоолжээ. Э.Батшугар, Б.Тулга, Ч.Чимидсүрэн О.Чулуунбат, Б.Цогтгэрэл нарыг гэж нэр дэвшүүлсэн гэнэ. Харин ИЗНН-аас Д.Ганбат, Ч.Базар нарын аль нэгийг томилуулахаар нам дотроо шийдсэн аж. Ямар ч байсан үдээс хойш эхлэх Засгийн газрын хуралдаанаар 16 дэд сайдын нэр тодрох нь ээ.   

Н.Энхболор

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан