Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Цагдаагийн байгууллагын дарга нарыг шинээр томилжээ

Цагдаагийн ерөнхий газрын даргаар ҮАБЗ-ийн ажлын албан даргаар ажиллаж байсан Б.Билэгт томилогдоод хоёр хонож байгаа билээ. Тэрээр энэ албан тушаалд очоод өөрийнхөө багийг бүрдүүлж эхэлжээ. Тухайлбал, өмнө нь ажиллаж байсан дарга нарыг өөрчилжээ. ЦЕГ-ын тэргүүн, дэд, Тамгын газрын, УМБГ болон Эрүүгийн цагдаагийн газрын дарга нарыг өчигдөр томилжээ. ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар хурандаа Ш.Ганболдыг томилжээ. Ш.Ганболд хурандаагийн хувьд өмнө нь тус газрын Мэдээлэл судалгааны төвд ажиллаж байсан аж. Дэд даргын албан тушаалд дэд хурандаа М.Ганбаатар очжээ. Энэ албанд томилогдохоосоо өмнө ЦЕГ-ын Хуулийн хэлтэст ажиллаж байсан юм. Харин ЦЕГ-ын Захиргааны удирдлагын газрын даргаар нь Үндэсний аюулгүй байдлын Ажлын албаны референт байсан хурандаа Д. Адъяабазар томилогджээ.
Эрүүгийн цагдаагийн газрын даргаар  дэд хурандаа Н.Ууганбаяр томилогдсон байна. Улсын мөрдөн байцаах газрын даргаар хурандаа Ч.Батсүхийг томилов. Тэрбээр мөн Эрүүгийн цагдаагийн газар олон жил үр бүтээлтэй ажиллаж байсан нэгэн гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан