Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ДУГУЙН ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ ТЕНДЕРТ ОРОЛЦОХ СОНИРХЛОО ИЛЭРХИЙЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА

ОюуТолгой (ОТ) ньтээврийн хэрэгслийн дугуйн засварүйлчилгээүзүүлэхийгсонирхожбуйталуудыг эрхэлж буйэсхүл үүсгэн байгуулахтээврийн хэрэгслийн дугуйны засвар үйлчилгээнийбизнесийн төлөвлөгөөнийхөө талаарх мэдээллийг ирүүлэн Тендерт оролцох сонирхлоо илэрхийлэхийгурьж байна.
Оюу Толгой(ОТ)-нбүтээн байгуулалтын ажил дуусч, бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр жилд 2,5 сая тонн зэсийн баяжмал үйлдвэрлэнэ. Энэхүү уурхайн барилга угсралт, ашиглалтын үе шатанд уул уурхайн хүнд тоног төхөөрөмж, хөнгөн машин механизм зэрэг олон төрлийн хөдөлгөөнт тоног төхөөрөмж тээврийн хэрэгслийг  ашиглах шаардлагатай болно. Тиймээс, тээврийн хэрэгслийн дугуйны нийлүүлэлтийн сүлжээний зохион байгуулалт, дагалдах хэрэгслийн засвар үйлчилгээ шаардлагатай болно. Үүнд тээврийн хэрэгслийн дугуй, түүний дагалдах хэрэгслийн хадгалалт, засвар, угсралт, обуд өнгөлгөө, хөөсөөр дүүргэлт, дугуй нөхөлт  болон дугуйн төлөвлөгөөт нөөцлөлт, дотуур хаймарын засвар үйлчилгээ, ашиглалтаас гарсан дугуйны бүртгэл тооцоо зэрэг багтана.
Оюу Толгой ХХК нь Монголын, ялангуяа Өмнөговь аймгийн, бизнесийн салбарыг дэмжих,  хөгжүүлэхэд анхаарч ажилладаг бөгөөд ОТ-н тоног төхөөрөмжийн шаардлагуудыг хангахаар тээврийн хэрэгслийн дугуйны засвар үйлчилгээг  үзүүлэх эсхүл  үзүүлэх чадвар бүхий компаниудаас мэдээлэл авах хүсэлтэй байна.
Хэрэв одоогоор бизнесийн үйл ажиллагаагаа эхлүүлж амжаагүй байгаа бол, эдгээр үйлчилгээг хэрхэн үзүүлэхийг зорьж байгаа тухайгаа тодорхойлсон бизнес төлөвлөгөөгөө хүргүүлж, ижил төстэй  үйлчилгээ үзүүлж байсан туршлагынхаа талаар дэлгэрэнгүй бичнэ үү. Энэхүү Мэдээлэл Ирүүлэх Хүсэлт (МИХ)-ийн  дагуу ирүүлсэн мэдээллийг үндэслэн тендерт оролцогчдын жагсаалтыг гаргана.  
Ижил төстэй гэрээт ажлуудыг гүйцэтгэж байсан туршлага бүхий компаниудыг RFxBox@ot.mn цахим шуудангын хаяг руу Тендерт оролцох сонирхлоо илэрхийлсэн материалаа 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 17:00 цаг (GMT+8)-аас өмнө илгээх, эсхүл дор дурдсан хаягаар хэвлэмэл материалаа ирүүлэхийг урьж байна.    
Оюу Толгой ХХК нь Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны болон бусад бизнесийн ёс зүйн талаарх зарчмуудыг бидний нэгэн адил баримталдаг нийлүүлэгчидтэй хамтран ажилладаг бөгөөд сонгон шалгаруулалтанд оролцох аж ахуй нэгж, компаниудыг нийлүүлэгчийн гэрээ хэрэгжүүлэх чадварын үнэлгээнд хамруулах болно.
Тендерийн дэлгэрэнгүйг http://www.ot.mn/mn/procurement/active-tenders хаягаар орж үзнэ үү.
Г. Батбаатар
Моннис Цамхаг, 5-р давхар
Чингисийн өргөн чөлөө-15
Сүхбаатар дүүрэг, 1-р Хороо
Монгол Улс, Улаанбаатар хот 14240
Утас: 331880 дотуур дугаар 3604
Цахим шуудан: RFxBox@ot.mn
Дутуу бүрдүүлсэн эсхүл тогтоосон хугацаанаас хойш хүргүүлсэн аливаа бичиг баримтыг компани хүлээн авахгүй байх эрхтэй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан