Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МЕТАЛЛ БЭЛДЭЦ, БҮТЭЭГДЭХҮҮН НИЙЛҮҮЛЭХ ТУХАЙ ТЕНДЕРТ ОРОЛЦОХ СОНИРХЛОО ИЛЭРХИЙЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА

Оюу Толгой (ОТ) нь металл бэлдэц, бүтээгдэхүүннийлүүлэхийг сонирхож буй талуудыг эрхэлж буй  бизнес эсхүл  металл бэлдэцийн бизнес үүсгэн байгуулах төлөвлөгөөнийхээ талаархи мэдээллийг ирүүлэн тендерт оролцох сонирхлоо ирүүлэхийг урьж байна.
Оюу Толгой(ОТ)-нбүтээн байгуулалтын ажил дуусч, бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр жилд 2,5 сая тонн зэсийн баяжмал үйлдвэрлэнэ. Энэхүү уурхайн барилга угсралт, ашиглалтын үе шатанд төрөл бүрийн метал бүтээгдэхүүнүүдийг ашиглах шаардлагатай болно. Тиймээс төрөл бүрийн металл бүтээгдэхүүн, эдлэлийг засах, үйлдвэрлэх шаардлага гарна. Үүнд бүх хэлбэрийн нарийн  ялтсан металл бүтээгдэхүүн, инженерчлэл, цоолбор, нүхэлбэр, гагнуур, нугалах, лазераар зүсэх, хэвэнд оруулах, ерөнхий боловсруулалт, гадаргууны өнгөлгөө зэрэг ажлууд орно. Мөн багаж хэрэгслийн хайрцаг, бариул зэрэг үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнүүд багтана. Төслийн талбайд хүргэх зэрэг нэмэлт үйлчилгээ мөн шаардагдана.
Оюу Толгой ХХК нь Монголын, ялангуяа Өмнөговь аймгийн, бизнесийн салбарыг дэмжих хөгжүүлэхэд анхаарч ажилладаг бөгөөд ОТ-н шаардлагуудыг хангахаар металл боловсруулж үйлдвэрлэх үйлчилгээг үзүүлдэг, эсвэл үзүүлэх чадвар бүхий компаниудаас мэдээлэл авах хүсэлтэй байна. Хэрэв одоогоор бизнесийн үйл ажиллагаагаа эхлүүлж амжаагүй байгаа бол, эдгээр үйлчилгээг хэрхэн үзүүлэхийг зорьж байгаа тухайгаа тодорхойлсон бизнес төлөвлөгөө, ижил төстэй үйлчилгээ үзүүлж байсан туршлагын талаар дэлгэрэнгүй бичиж ирүүлнэ үү. Энэхүү Мэдээлэл Ирүүлэх Хүсэлт (МИХ)-ийн дагуу ирүүлсэн мэдээллийг үндэслэн тендерт оролцогчдын жагсаалтыг гаргана.
Ижил төстэй гэрээт ажлуудыг гүйцэтгэж байсан туршлага бүхий компаниудыг RFxBox@ot.mn цахим шуудангын хаяг руу Тендерт оролцох сонирхлоо илэрхийлсэн материалаа 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 17:00 цаг (GMT+8)-аас өмнө илгээх, эсхүл дор дурдсан хаягаар хэвлэмэл материалаа ирүүлэхийг урьж байна.    
Оюу Толгой ХХК нь Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны болон бусад бизнесийн ёс зүйн талаархи зарчмуудыг бидний нэгэн адил баримталдаг нийлүүлэгчидтэй хамтран ажилладаг бөгөөд сонгон шалгаруулалтанд оролцох аж ахуй нэгж, компаниудыг нийлүүлэгчийн гэрээ хэрэгжүүлэх чадварын үнэлгээнд хамруулах болно.

Тендерийн дэлгэрэнгүйг http://www.ot.mn/mn/procurement/active-tenders хаягаар орж үзнэүү.
Г. Батбаатар
Моннис Цамхаг, 5-р давхар
Чингисийн өргөн чөлөө-15
Сүхбаатар дүүрэг, 1-р Хороо
Монгол Улс, Улаанбаатар хот 14240
Утас: 331880 дотуур дугаар 3604
Цахим шуудан: RFxBox@ot.mn
Дутуу бүрдүүлсэн эсхүл тогтоосон хугацаанаас хойш хүргүүлсэн аливаа бичиг баримтыг компани хүлээн авахгүй байх эрхтэй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан