Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бөө нар жилийнхээ заслыг хийсэн учраас иргэд айх зүйлгүй

Мөнх тэнгэр судлалын дэлхийн академийн хүндэт доктор, Монгол бөө мөргөлийн төвийн тэргүүн, яруу найрагч Д.Бямбадоржтой ярилцлаа.

-Энэ өвөл их хатуу болно. Ялангуяа, зөнч Вангагийн хэлснээр дэлхийн сүйрэл болно гэх юм. Энэ тухай онго тэнгэрүүд юу гэж айлдсан байдаг юм бэ?
-Бөөгийн буултад цаг агаарын байдал өөрчлөгдөнө. Гэхдээ 2012 онд олон хүн, амьтан үхэж, дэлхий сөнөх хэмжээний хүйтрэл болохгүй гэж хэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, галав юүлнэ гэдэг усан галав болж, мөстлөгийн эрин үе эхлэхийг хэлдэг юм. Харин энэ өвөл хүйтний градус хэвийн байдлаасаа хэдэн хэмээр нэмэгдэж байгалийн түр зуурын үзэгдэл тохионо. Тэрнээс тийм аюултай байгалийн үзэгдлийг Монгол Улс үзэхгүй. Харин эл үзэгдэл болох магадлалтай газар бол их далайн газрууд юм. Их бороо орж, цас ордоггүй газар хүртэл цас орно. Далайн усны төвшин нэмэгдсэнээс жижиг арлууд живэх эрсдэл бий. Харин энэ өвөл Монголд их цас орж, зуд болох магадлалтай. Тиймээс аюулаас урьдчилан сэргийлж бэлтгэлээ сайн хангах хэрэгтэй. Сайн бэлтгэлтэй малчин, сайхан сэтгэлтэй хүн даваад гарах гэрэл бий. Сайхнаар бодож, сэтгэж байх хэрэгтэй.

-Гэхдээ арванхоёрдугаар сарын 21-23-нд нар хиртэнэ. Тэр хугацаанд их хүйтэрч мөстөлт болж дэлхий хүнээ цөөлнө гэж ярих юм?
-Нар хиртэх нь үнэн. Гэхдээ их хугацаагаар биш. Дэлхийн хамгийн их хугацаагаар буюу 60 жилдээ нэг удаа болдог үзэгдэл долоо, найман жилийн өмнө Ховд аймгийн Ховд суманд болсон. Би өөрөө очиж бөөгийн засал мөргөл хийж, дөрвөн нүдтэй алтан шар нохой хуцуулж, гурван настай хүүхэд уйлуулж, жирийн иргэн бүр сав суулгаа нүдэн дуу чимээ гарган монгол бөөгийн зан үйлийг хийж байсан юм. Тэр үед дэлхийн 120 гаруй орны эрдэмтэн ирсэн. Тэгэхэд нар хиртэх үзэгдэл 5-6 минут үргэлжилсэн.  Маш их хүчтэй дуу чимээ гарч, цаг агаар 34 градусын халуун байж байгаад 18 градус хүртэл хүйтэрсэн юм даг. Нар удаан хиртвэл цаг агаар хүйтэрдэг. Тиймээс арванхоёрдугаар сард тэгж удаан хиртэхгүй. 1-2 минут хиртээд л цаг агаар 30 градус байсан бол 15 градус болдог юм уу жаахан хүйтэрнэ. Түүнээс биш нар хагас цаг 30 минут хиртвэл байдал эвгүйтнэ шүү дээ. Тэгээд ч жилийнхээ заслыг бөө нар Цагаан сараар хийсэн учраас сэхээтэн, малчин иргэд маань айгаад байх зүйлгүй.

-Жирийн иргэн бид тэр үед яах ёстой юм бол. Ямар зан үйл хийх вэ?
-Тэр үед онгод сахиусаа шүтвэл айх аюулгүй. Нар хиртэх үед монгол хүн дээр хэлсэнчлэн гурван настай хүүхэд уйлуулж, сав суулгаа нүдэн байгаль дэлхийгээ аргадах ёстой. Эх дэлхийгээ аргадах нь бөөгийн ёсонд их сайн. Бөө нар уул хангайдаа очиж, хэнгэргээ дэлдвэл манай улс байгалийн үзэгдлийг ажрахгүй даван туулна. 

-Монгол хүн европ­чуудыг бодвол хөх тэнгэрээ шүтдэг, хөх толботой учраас байгалийн аюулт үзэгдлийг үзэхгүй гэж ярьдаг. Энэ хэр үндэслэлтэй яриа вэ?
-Үнэн. Ер нь, дэлхийн цаг агаар эвгүйтэн хойд мөсөн далай хайлж, далайн усны төвшин нэмэгдвэл их хэцүү шүү дээ. Хүн төрөлхтөн шинжлэх ухааны ололтыг ашиглаж байна гээд тэнгэр рүүгээ янз бүрийн юм нисгээд дэлхийгээ сөнөөх гээд байна. Яагаад гэвэл, биднийг нарны хурц гэрлээс хамгаалж байдаг олон давхаргыг пуужин хөөргөж байна гээд цоолж, хөх тэнгэрээ төмрийн хог хаягдлын цэг болгосон. Жирийн иргэн та харахгүй ч, бөө бидний нүдэнд тэнгэрт бөөн төмөр нисч байгаа нь харагддаг. Тэнгэрээ төмрийн хогоор сэвтээгээд их дэлхийгээ ухаж, гагнаас болох алтыг нь авч эхэллээ. Гагнаасыг нь аваад, тэнгэрээ цоолоод байвал газар тэнгэр хоёрын хооронд хорт хийн агаар үүсч, янз бүрийн халдварт өвчин үүсэн гарч,  ган гачиг, зуд болж байна. Энэ нь хүн өөрөө дэлхийгээ сөнөөх гээд байна гэсэн үг. Энэ аюул далайн улс орнуудад мэдрэгдэнэ. Өсөх наснаасаа өтлөх нас хүртлээ даарч үзээгүй улсууд нэлээд юм үзнэ. Дөрвөн улиралд зохицон амьдардаг монголчуудын хувьд алзахгүй.  Хамгийн гол нь, байгаль, дээд тэнгэрээ хайрлах хэрэгтэй.

-Дэлхий сүйрнэ гэдэг үнэн үү. Маяачуудын он тоолол болон олон зөнч мэргэн хүн тэмдэглэн үлдээсэн байдаг?
-Тэр цаг нь болоогүй. Мөстлөгийн үе ирнэ гэдэг нь үнэн. Гэхдээ тийм хурдан ирэхгүй. Далайн орнуудад цунами болж байна гэж яриад, бичдэг. Энэ маань далайн ёроол дахь газар хөдөлж цунами болж байгаа юм. Энэ бол дэлхийн сөнөхийн эхлэл. Би амьтай шүү, та нар  надаар оролдоод байна уу хэмээн анхааруулж, дохио өгч буй хэрэг. Гал, ус  чинь амьтай шүү дээ. Яг л хүн шиг. Эх дэлхийгээ аврахын тулд газар шороогоо бүү ух, хайрла, зөв харьцах хэрэгтэй.

0 Сэтгэгдэл
huc sda mn
huc sda mn
huc sda mn
huc sda mn
huc sda mn
huc sda mn
huc sda mn
huc sda mn
huc sda mn
shgl hudlaaa
huc sda mn
huc sda mn
huc sda mn
huc sda mn
huc sda mn
huc sda mn
huc sda mn
huc sda mn
huc sda mn
yostoi neg zalj bna da
itgedgui hun d t1 l sonsogdoh bh. Gehdee bid chine hoh tengerees zayat Mongolchuud shu de.
ugn bol tegmeer l um hehehe. oilgoh humuus ni oilgood saihan yavuul saihan l bn. oilgohgui negend ni deed tengerees ursuuddee munhagiign hussen huseegui tailaad ogoh bhoo hehe
unen unen. t1 humuus baih yumaa bas.Mongol hun huh tengeree shuteh l yostoi.Chingis haan huh tengeree shutdeg baisan Huhtenger aavaa shutseniihee achind gazar delhiin taliig ezelsen Altan shargal nartai eejiigee shutsen bol alag delhiin bugdiig ni ezleh baisan gej neg tom boo helj bilee. Ter bol unen Mongolchuudiin undsen shashin bol boo murgul ongod tengertee zalbirch huslee uldeedeg.Tedniigee hundlej deejee orgodog. Hariin shashin haridaa l heregtei baidag uym baigaaz Mongolchuud bol Mongol shashindaa unen goloosoo itgej huhtengertee deejee urguud zalbirch l baival bolooshd
хэхэ үнэхээр ийм юм болвол яах вэ... шаадаг гээд байгаа хүнд үнэн хэлсэн байвал яах уу хахаха. үгээ бас бодож хэлэх хэрэгтэй юм бишүү. Танай гэрийн гал голомт чинь эзэнтэй гэдгээ мэдэхгүй л биз дээ хаха. Тэгчээд бие өвдөж байна, ажил төрөл бүтэхгүй байна, амьдрал болохгүй байна гээд байдаггүй билүү хахаха. Галын эзэн чинь танай голомтоор тоглохыг гал голомт самрах гэдэг юм их мэдлэгтэнгүүдээ хаха. Эхлээд энэ хүний юу ярьж байгааг сайн бодоод монгол хүн юм бол хөх тэнгэрээ шүтэж дээдэлж амьдар. Зөвхөн энэ хүн ч биш өөр бөө хүмүүс юу гэж байна юуг анхааруулж, захиж байна тэгээд тэр дундаасаа зөв бурууг нь ялгаж сураад амнаасаа ямар үг гаргахаа өөрсдөө мэд хахаха. Нэмж хэлэхэд, энэ жил газар хөдлөнө шүү бодлоготой байна биз... хахаха та нар өөрсдөө инээдтэй байна шүү харин Монгол хүмүүс байж ийм тэнэг1 үг амнаасаа урсгаад л тэрнийгээ их зөв гэж бодоод л... ганцхан хүний ярилцлагыг уншаад ингэж байж хахаха.
unen unen. t1 humuus baih yumaa bas.Mongol hun huh tengeree shuteh l yostoi.Chingis haan huh tengeree shutdeg baisan Huhtenger aavaa shutseniihee achind gazar delhiin taliig ezelsen Altan shargal nartai eejiigee shutsen bol alag delhiin bugdiig ni ezleh baisan gej neg tom boo helj bilee. Ter bol unen Mongolchuudiin undsen shashin bol boo murgul ongod tengertee zalbirch huslee uldeedeg.Tedniigee hundlej deejee orgodog. Hariin shashin haridaa l heregtei baidag uym baigaaz Mongolchuud bol Mongol shashindaa unen goloosoo itgej huhtengertee deejee urguud zalbirch l baival bolooshd
shal soliotoi yumaa, iim yum yariad yawj bdg, umnuus n ichchihlee......
Savj unalaa. Saihan shaajiina shuu
hahahaha shaadag sda we
Yag zuw
Хамгийн их уншсан