Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАХН-ынхан өнөөдөр томилгоо бөөндөнө

Дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргад намынхаа нэр дэвшигчдийг тодруулах гэж хоёр өдөр хуралдаж байна. Өчигдөр дэд сайд нарыг томилох ёстой байсан ч МАХН-ынхан нэр дэвшигчдээ тодорхой болгоогүйгээс хойшилсон.
Тэгвэл тэд өнөөдөр 13 цагт намынхаа байранд хуралдахаар болжээ. Хурлаар эхлээд намын ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох аж. Өмнөх генсек Н.Удвал Эрүүл мэндийн сайд болсон тулд оронд нь өөр хүн томилох болоод байгаа юм. МАХН-ын генсект намын нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, намын гишүүн Г.Бямбасүрэн нар нэрээ дэвшүүлэн өрсөлдөж буй гэнэ. Генсекээ сонгосны дараа дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарт ямар хүмүүс санал болгож нэр дэвшүүлэхээ шийдэх юм байна. МАХН-аас дэд сайдад гурав, Төрийн нарийн бичгийн даргад хоёр хүн нэр дэвшүүлнэ.

Н.Энхболор 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан