Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Грек дэлхийн хоёрдугаар дайны үеийн авлагаа Германд сануулав

Грекийн Сангийн сайд дэлхийн хоёрдугаар дайны үед нацист Германаас тус улсад учруулсан хохирлыг тооцох  тусгай комисс байгуулахаар шийдвэрлэжээ. Дайны үед нацистын цэргийн албан хаагчдын үйлдсэн хэргийн төлөө төлбөр төлөхийг Афин Берлинээс нэхэмжлэх гэж байгаа талаар Грекийн Сангийн сайдын орлогч Христос Стайкурас хэлээд мэргэжилтнүүд архивын баримт бичгүүдийг судалж эхэлсэн тухай мэдээлсэн байна. Афин германчуудаас 7,5 тэрбум евро нэхнэ гэж мэдэгдэж байна.
Энэ илтгэлийг бэлтгээд Германтай үг хэлээ ололцож чадахгүй бол Грек олон улсын байгууллагуудын дараагийн зээл тусламжийг хүлээлгүйгээр евро бүсийг орхиж магадгүй байгаа юм. Грек дайны үеийн хохирлын төлбөрийн талаар  удаа дараа асуудал  тавьж байсан ч Германы тал үүний эсрэг байр суурьтай байгаа юм. Хамгийн сүүлд 2010 оны аравдугаар сард Немцийн холбооны банкаар төлбөр хийгээд Берлин Афины өмнө хүлээсэн үүргээ биелүүллээ гэж Германы Үндсэн хуулийн шүүх  мэдэгдсэн юм. Харин Грекийн тал л дэлхийн хоёрдугаар дайны үед нацистууд Грекийн алтны нөөцийг авч явсан гэж төлбөрийн дүнг нэмээд байдаг юм байна. Грекийн Үндэсний зөвлөлийн тооцоогоор дайны үед Германы тал Грект 162 тэрбум еврогийн хохирол учруулсан гэдэг байна.

Ц.Хас

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан