Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дэд сайд нар өнөөдөр тодорч магадгүй

Шинэчлэлийн Засгийн газар бямба гаригт ээлжит хуралдаанаа хийдэг уламжлал тогтоод буй. Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар дэд сайд нарын томилгоог хийх магадлал өндөр байгаа юм. Учир нь, өмнө дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарыг томилно гэж байсан ч ээлжит бус хуралдаанаар Төрийн нарийн бичгийн дарга нарыг томилоод байгаа. Харин дэд сайд нарыг томилох болоход МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс ямар хүн дэд сайдад дэвших эсэхийг хэлэлцэж байсан юм. Эвслийн бүлгийн хувьд таван яамны дэд сайдын суудлыг авах ёстой. Тиймдээ ч АН-ынхантай зөвшилцөлд хүрсэн тухай яриа бий.
МАХН-ын хувьд гурван яаманд дэд сайдаа болох хүнээ дэвшүүлээд байгаа юм. Тухайлбал, Хууль зүйн дэд сайдад хуульч Ж.Эрдэнэжамъян, Эдийн засгийн хөгжлийн дэд сайдад УИХ-ын гишүүн асан О.Чулуунбат, Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайдад Н.Энхбаярын туслах Б.Тулга нарыг нэр дэвшүүлэхээр болж шийдвэрлэсэн.
Харин МҮАН-ын хувьд Б.Цогтгэрэлийг нэр дэвшүүлэх магадлал өндөр байгаа гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан