Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦЕГ-ийн мэргэн буучид тагнуулынхаас илүү

Терроризмтэй тэмцэх ажиллагааг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар хамтран төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд “Тусгай албадын мэргэн буудагчдын аварга шалгаруулах” анхдугаар тэмцээнийг цагдаа, дотоодын цэргийн сургалтын төв Нарстайн аманд зохион байгууллаа.
Тэмцээнийг нээж Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хурандаа Б.Билэгт үг хэлж, мэргэн буудагчдад амжилт хүссэн юм.
Тэмцээнд ЦЕГ-ын Тусгай хэлтэс, ТЕГ-ын Сөрөг тусгай ажиллагааны хэлтэс, ХХЕГ-ын 0303 дугаар тусгай салбар, Эрүүгийн цагдаагийн газар, Дотоодын цэргийн 809 дүгээр тусгай салбар, Нийгмийн хэв журам хамгаалах газар, Завхан, Дорнод аймгийн цагдаагийн газрын 28 мэргэн буудагч ганцаарчилсан болон багаараа урт, богино бууны төрлөөр олон улсын жишгээр 30-500 метрт 25м тутамт буудалт хийж өрсөлдлөө.  Ингээд багийн дүнгээр тэргүүн байрт ЦЕГ, удаах байруудад ТЕГ, ХХЕГ-ын баг, мэргэн буудагчид шалгарсан юм.

Б.Алтан

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан