Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Архитай тэмцэхийн нэмэх, хасах

Манай Засгийн газар архи, согтууруулах ундаанд ногдуулдаг онцгой албан татварыг нэмэгдүүлэх саналыг УИХ-д өргөн барилаа. Энэ саналын дагуу 25 хувиас дээш этилийн спирт агуулсан согтууруулах ундааны татварыг нэмэх замаар нэг талаас согтууруулах ундааны хэрэглээг хязгаарлан хүн амын эрүүл мэндэд үзүүлж байгаа сөрөг нөлөөг багасгах, нөгөө талаас төсөвт орж ирэх хөрөнгийг нэмэгдүүлэн хүүхдийн мөнгө олгох эх үүсвэртэй болох юм байна. Үүнтэй адил арга хэмжээг дэлхийн олон оронд хэрэгжүүлэх оролдлого хийгдэж байжээ. Мэдээж сайн тал бий ч саар нь бас дутахгүй жишээнүүд цөөнгүй. Ингээд зарим орны архидалттай тэмцэхийн тулд авч хэрэгжүүлсэн арга түүнээс үүдсэн сөрөг нөлөөллийн  талаар жишээ баримт хүргэе.
Тухайлбал, 1985 онд манай хойд хөршид буюу тухайн үеийн ЗХУ-д хэрэгжүүлж байсан архидалтын эсрэг кампанит ажил бий. 1984 оны байдлаар 280 сая хүн амтай байсан Зөвлөлтийн насанд хүрсэн хүнд жилд ногдох архины хэмжээ нь 110 шил болсон байв. Энэ нь үндэсний аюулгүй байдалд заналхийлэх хэмжээнд хүрсэн тул Зөвлөлтийн Засгийн газраас архидалттай тэмцэх кампанит ажил эхлүүлэхээр шийджээ. Ингээд  дөрвөн рубль 70 копейк байсан архины үнийг удаа дараа нэмсээр 1986 онд есөн рубль 10 копейк болгов. Дараа нь архидан согтуурахын хор хөнөөлийг  ухуулсан сурталчилгааг нийгэмд идэвхтэй явуулж, эрдмийн цол хамгаалах зэргийг тохиолдуулан хүлээн авалт хийхийг зогсоож, согтууруулах ундаа хэрэглэдэггүй хуримын ёслолыг сурталчлах зэрэг олон арга хэмжээ авсан байна. Үр дүнд нь хоёрхон жилийн дотор төрөлтийн тоо өмнөх жилүүдийнхээс 500 мянгаар нэмэгдсэн, хүн амын дундаж наслалт 2.6 жилээр өссөн, гэмт хэргийн төвшин буурсан,  эрэгтэйчүүдийн дундах нас баралт 919 мянгаар, эмэгтэйчүүдийнх 436 мянгаар багасч байжээ. Энэ сайн тал нь.
Гэвч тэр үед жижиглэн худалдаанаас төсөвт орж ирдэг татаасын 25 хувь зөвхөн архи, согтууруулах ундааны борлуулалтаас байсан болохоор дээрх арга хэмжээ нь Зөвлөлтийн эдийн засагт хүнд цохилт болжээ. Тухайлбал, хүнсний үйлдвэрлэл нь жилдээ 60 тэрбум рублийг төсөвт оруулдаг байснаа архидалтын эсрэг аяны нөлөөгөөр 1986 онд 38 тэрбум, 1987 онд 35 тэрбум рублийг төсөвт оруулав. Зөвлөлтөд архидалтын эсрэг аян эхлэхээс өмнө ч архины үнэ хангалттай өндөр байсан бөгөөд үүний ачаар талх, сахар, сүү зэрэг хүнсний бусад бүтээгдэхүүний үнийг хямд чигээр нь бариад явдаг байжээ.  
Харин борлуулалт эрс унаж, согтууруулах ундааны борлуулалтаас орж ирэх ёстой мөнгөний дутагдлыг нөхөөгүй болохоор хүнсний бусад бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн. Улмаар 1987 онд Зөвлөлтийн эдийн засаг гүн хямралын байдалд орсон билээ. Үүнтэй зэрэгцэн стандартын бус, хүний биед хортой согтууруулах ундааны үйлдвэрлэл ба хэрэглээ, хөнгөн төрлийн хар тамхины хэрэглээ нэмэгдсэн гэдэг.
АНУ-д архидан согтуурахын эсрэг хүчтэй кампанит аян явагдсаны үр дүнд 1919 онд Конгресс нь Үндсэн хуульдаа 18 дугаар өөрчлөлтийг оруулсан. Зорилго нь энэ өөрчлөлтийн дагуу 1919 оны долоодугаар сарын 1-нээс эхлэн АНУ-ын нутаг дэвсгэр дээр этилийн спирт агуулсан бүх төрлийн ундааны тээвэрлэлт, борлуулалт, үйлдвэрлэлийг бүрэн хориглосон байдаг. Олон нийт үүнийг “Хуурай хууль” гэдгээр нь сайн мэддэг. Үүний улмаас АНУ-ын этилийн спирт агуулсан бүтээгдэхүүний үйлдвэрлэл үндсэндээ устаж эдийн засагт нь ихээхэн хэмжээний хохирол учирсан.
Улмаар хуулийн дагуу согтууруулах ундааны хэрэглээг хориогүй болохоор спиртийн бүтээгдэхүүний контрбанд далайцтай болж бүлэглэлүүдийг хөл дээрээ тогтох суурь нь болж өгсөн байдаг. АНУ-ын Хууль зүйн яамны мэдээгээр “Хуурай хууль нь нийгмийг цэвэрлэхийн оронд маш гүн авлигад орууллаа. Аль Капоне мэтийн этгээдийг хаан ширээнд залж, хаанчлах боломж бий болгосон” гэдэг. Олон нийтийн шахалтаар 1933 онд Үндсэн хуульдаа 21 дүгээр өөрчлөлтийг оруулж “Хуурай хууль”-ийг халж байсан билээ. Хуулийн үр дүнд архидалттай холбоотой гэмт хэрэг, нас баралт зэрэг таагүй үзэгдлийн хэмжээ нь буурсан ч архидалтаас дутахааргүй сөрөг нөлөө үзүүлдэг зохион байгуулалттай гэмт хэрэг газар авсан юм. Шар айраг, архи, вискиний үндэсний үйлдвэрлэл бараг үгүй болсноор эдийн засагт сөрөг нөлөө үзүүлсэн, чанарын шаардлага хангахгүй хортой согтууруулах ундааны үйлдвэрлэл, хэрэглээ эрс нэмэгдсэн.
Норвеги, Финлянд, Исланд, Швед зэрэг Скандинавын оронд архи согтууруулах ундаатай тэмцэх өөр арга  сонгосон байдаг. Энэ бол этилийн спирт агуулсан бүтээгдэхүүний жижиглэн худалдааг төр бүхэлд нь монополь байдлаар мэдэлдээ авах арга юм. Ингэснээр 4,7-7 хувиас илүү хатуулагтай бүх төрлийн согтууруулах ундааг зөвхөн улсын мэдлийн дэлгүүрээр борлуулна. Үүнд  бар, рестораны борлуулалт хамаарахгүй. Улсын мэдлийн дэлгүүрт ялангуяа хатуулаг өндөртэй согтууруулах ундааны үнэ өндөр, ажлын цаг нь өдрийн цагуудаар хязгаарлагддаг, ийм цэгүүдийн тоо бага. Ийм орнуудад архины хэрэглээ бага ч төсөвт төвлөрч байгаа хөрөнгө нь төрийн монопольгүй орнуудаас хавьгүй өндөр байдаг.
Ер нь, Хойд Европын эдгээр улс нь төрийн зүгээс архидан согтуурахын эсрэг явуулдаг бодлого, хэрэгжүүлж байсан арга хэмжээ зэргээр олж авсан туршлагаараа дэлхийд тэргүүлдэг гэвэл нэг их хэтрүүлэг болохгүй. Жишээлэхэд, хатуулаг өндөртэй архины хэрэглээг багасгахын тулд шар айрагны үнийг хатуугаас наад зах нь 10 дахин хямд байлгах нь хамгийн үр дүнтэй гэдгийг олон жилийн туршлагаар тогтоосон. Эдгээр оронд явуулж байгаа бодлогын сөрөг талын хувьд иргэд амралтын өдрүүдээр архины үнэ хямд байдаг хөрш орнуудад айлчилдаг “алко” жуулчлал гэсэн үзэгдэл бий болсон. Тухайлбал, финляндчууд амралтын өдрүүдээрээ ОХУ-ын Санкт Петрбург хотод айлчлан хямд үнэтэй, хүртээмжтэй архи хэрэглэдэг болоод удаж байна. Шведүүд хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан Латви, Литви зэрэг улсад олноор ирж хямд архи хэрэглэдэг уламжлалтай шахуу болсон. Харин энэ нь чамлахааргүй их мөнгөөр тухайн улсын эдийн засгийг тэтгэж байгаа гэсэн үг.
Архи, согтууруулах ундааны хэрэглээнд төрийн зүгээс явуулж байгаа бодлогоос дутахааргүй их нөлөө үзүүлдэг нэг зүйл бол шашин шүтлэг. Лалын шашин нь согтууруулах ундаа хэрэглэхийг цээрлэдэг болохоор лалын шашин ноёлдог улсууд дахь архины хэрэглээ бага, архидалтаас үүдэлтэй нийгмийн сөрөг үзэгдэл бараг байхгүй шахуу. Христийн шашин, Буддизм ноёлдог орнуудад ч мөн адил. Товчхондоо үндсэн гурван шашны нөлөө хүчтэй байдаг орнуудад архидалт маш бага. Харин манай улсын хувьд бөөгийн шашин маш эрчимтэй газар авч байгаатай холбоотойгоор онгод тэнгэр нь бор дарс нэхэж байна гэсэн нэрийдлээр архи уух нь нэлээд газар авах болсон. Онгод нь гарахдаа уусан архийг хүнд хор болголгүй аваад явчихдаг мэтээр архины хэрэглээгээ зөвтгөж байгаа нь олонтаа ажиглагддаг.
Энэ мэтээр орон болгонд архи, согтууруулах ундааны хэрэглээг хязгаарлахад чиглэсэн олон арга хэмжээ авсан, авсаар байгаа. Үр дүн нөлөө нь ямар байхаас үл хамаараад энэ болгонд аливаа нэг улсын согтууруулах ундааны талаар барьж байгаа бодлогын гол зорилго нь согтууруулах ундаатай холбоотой нас баралт, өвчлөл ба нийгмийн элдэв асуудлын төвшинг бууруулах явдал юм.
Харин тухайн улсын төсөв ба согтууруулах ундааны үндэсний үйлдвэрлэгч нарын эрх ашгийг анхаарахдаа дээрх гол зорилготой зөрчилдөж байгаа эсэх гэсэн ганц л байр сууринаас авч үздэг. Тиймээс өндөр хатуулагтай согтууруулах ундаанд ногдуулдаг онцгой албан татварыг нэмэх нь төсөвт орж ирэх мөнгөний хэмжээг нэмэгдүүлэх магадлал багатай гэдэг нь дээрх жишээнүүдээс харагдаж байна. Харин согтууруулах ундааны борлуулалт, эсвэл үйлдвэрлэлд улсын монополь эрхийг сэргээх нь архидалтын төвшинг бууруулах, төсөвт ирэх мөнгөний хэмжээг өндөр байлгахад илүү сайн нөлөөтэй болж магадгүй юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан