Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Аль-Кайда”-гийн нэг толгойлогч ослоор нас баржээ

Алан хядагч “Аль-Кайда” бүлэглэлийн толгойлогчдын нэг Алжир гаралтай Набиль Сахрауи ням гарагт Малийн умард нутагт явж байгаад автомашины ослоор нас барсан байна. Сахрауи  энэ бүлэглэлийн олон улсын нэг салбарын тэргүүн Абдельхамид Абу Зейдагийн баруун гар нь болж “Абу олком” нэрээр алдаршсэн этгээд юм. Түүнийг энэ оны эхээр Алжирын шүүхээс бүх насаар нь хорих ялаар эчнээ шийтгээд байсан юм. Олон улсын алан хядагч “Аль-Кайда” бүлэглэл нь Алжир, Мали, Нигер, Ливийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж гадаадын иргэдийг хөнөөх, хулгайлах гэмт хэрэг үйлддэг юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан