Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Э.Бэхбаяр залуучуудын дэлхийн аварга боллоо

Тайланд улсын Паттая хотод чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ зургаан өдөр үргэлжилж дууслаа. Тэмцээний зургаа дахь өдөр манай дөрвөн бөх хүч үзсэнээс 55 кг-ын жинд барилдсан олон улсын хэмжээний мастер Э.Бэхбаяр /”Сүлд” спорт хороо/ түрүүлж дэлхийн залуучуудын аварга хэмээх эрхэм цолыг хүртлээ. Энэ удаагийн залуучуудын ДАШТ-д манай бөхчүүд амжилттай оролцож хоёр алт, нэг хүрэл медаль авлаа.
Өмнө нь эрэгтэй төрөлд Гавьяат тамирчин А.Баатархүү /1979 он/, олон улсын хэмжээний мастер С.Эрдэнэбаяр /1989 он/, олон улсын хэмжээний мастер Т.Даваахуяг /2007 он/ нар дэлхийн залуучуудын аварга болж байсан болохоор Э.Бэхбат энэ эрхэм цолыг хүртсэн манай дөрөв дэх бөх боллоо.
Энэ залуучуудын ДАШТ-д Австрали, Австри, АНУ, Армян, Беларусь, БНСУ, БНХАУ, Болгар, Бразил, Вьетнам, Гондурас, Грек, Гүрж, Израиль, Иран, Казахстан, Канад, Колумб, Литов, Молдав, Монгол, Норвег, ОХУ, ӨАБНУ, Польш, Румын, Словак, Словени, Тайвань, Тайланд, Турк, Узбек, Украин, Унгар, Финланд, Франц, ХБНГУ, Хорват, Чех, Швед, Швейцар, Япон зэрэг 42 орны бөхчүүд оролцсон байна.

Залуучуудын ДАШТ-ий дүн
Эрэгтэй

50 кг  1. Магомед Магомедалиев /ОХУ/
2. Руслан Сурхаев /Азербайжан/
3. Алиреза Горбан Натами /Иран/
3. Пардееп Пардееп /Энэтхэг/
7. Батчулууны Майдар /Монгол/
Манай бөх Б.Майдар /“Гацуурт-Олимп” сургууль/ нэгдүгээр тойрогт Казахстаны бөх Владимир Кудринийг 6:2, 0:1, 6:1 онооны харьцаагаар, хоёрдугаар тойрогт Украиний бөх Максим Блязаг 0:7, 2:2, 6:0 онооны харьцаагаар ялж гуравдугаар тойрогт Оросын бөх Магомед Магомедалиевтай таарч 0:6, 2:4 онооны харьцаагаар өвдөг шороодож дагах барилдаанд Армяний бөх Геворг Арзумянд 0:2, 2:0, 2:5 онооны харьцаагаар дийлджээ.
Энэ жинд 21 бөх өрсөлджээ.

55 кг    1. Эрдэнэбатын Бэхбаяр /Монгол/
2. Лаша Талахазе /Гүрж/
3. Мануэль Волфер /ХБНГУ/
3. Фумитака Морисита /Япон/
Манай бөх  Э.Бэхбаяр /”Сүлд” спорт хороо/ нэгдүгээр тойрогт Украиний бөх Виталий Курскутай таарч 2:1, 2:1 онооны харьцаагаар, хоёрдугаар тойрогт Энэтхэгийн бөх Валичат Ядавыг 1:0, 5:3 онооны харьцаагаар, БНСУ-ын бөх Гук Хеун Кимийг 6:1, 1:0 онооны харьцаагаар ялж мөнгөн медалийн төлөө барилдаанд Германы бөх Мануэль Волферийг 1:0, 1:0 онооны харьцаагаар хожиж алтан медалийн төлөө барилдаанд Гүржийн бөх Лаша Талахазег 1:0, 5:0 онооны харьцаагаар ялж залуучуудын дэлхийн аварга боллоо.
Энэ жинд 30 бөх өрсөлдсөн байна.

60 кг    1. Бехнам Ешах Енсонпур /Иран/
2. Заирбек Музаров /ОХУ/
3. Володя Франгулян /Армян/
3. Мейржан Аширов /Казахстан/
15. Түмэнбилэгийн Түвшинтулга /Монгол/
Манай бөх Т.Түвшинтулга / Гацуурт-Олимп” сургууль/ нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт Туркмений бөх Чару Хилиевийг 3:0, 1:1 онооны харьцаагаар ялж гуравдугаар тойрогт Азербайжаны бөх Ахмеднаби Гварзатиловтой таарч 3:2, 1:2, 0:4 онооны харьцаагаар дийлджээ.
Энэ жинд 35 бөх өрсөлджээ.

66 кг    1. Магомед Курбаналиев /ОХУ/
2. Давид Хабалашвили /Гүрж/
3. Мустафа Кайя /Турк/
3. Давид Апоян /Армян/
19. Гантулгын Идэрхүү /Монгол/
Манай бөх Г.Идэрхүү /“Гацуурт-Олимп” сургууль/ нэгдүгээр тойрогт Грекийн бөх Георгис Савволидистай барилдаж 3:0, 1:2, 2:4 онооны харьцаагаар дийлджээ.
Энэ жинд 31 бөх барилджээ.

74 кг    1. Заур Макиев /ОХУ/
2. Ахмед Русланович Дударов /ХБНГУ/
3. Баатарын Нямбаяр /Монгол/
3. Жумбер Квелашвили /Гүрж/
Манай бөх Б.Нямбаяр /Сонгино-Хайрхан дүүрэг, “Ирээдүй” цогцолбор                    сургууль/ нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт Индонезийн бөх Хенри Хидаят Аззхарыг 8:2, 1:0 онооны харьцаагаар, гуравдугаар тойрогт Киргизийн бөх Еламан Догбурбекийг 1:0, 1:0 онооны харьцаагаар, дөрөвдүгээр тойрогт  Туркийн бөх Абдулхаким Озменийг 0:1, 5:2, 1:0 онооны харьцаагаар өвдөг шороодуулж мөнгөн медалийн төлөө барилдаанд Оросын бөх Заур Макиевт 1:5, 3:3 онооны харьцаагаар ялагдаж хүрэл медалийн төлөө Армяний бөх Григор Гриогрянтай барилдаж 0:2, 4:3, 2:0 онооны харьцаагаар ялжээ. Энэ жинд 36 бөх өрсөлджээ.

84 кг 1. Мохаммад Жавад Еврахимизивлаеи /Иран/
2. Пэт Доуни /АНУ/
3. Евгений Еремеев /Молдав/
3. Шамиль Кудиямагомедов /ОХУ/
21. Батдоржийн Намхай /Монгол/
Манай бөх Б.Намхай /”Аварга” биеийн тамирын дээд сургууль/ нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт БНСУ-ын бөх Хук Веом Гвонтай барилдаж 1:2, 0:4 онооны харьцаагаар ялагджээ. Энэ жинд 27 бөх өрсөлджээ.

96 кг 1. Мехран Вехзадмурзаешафе /Иран/
2. Гажи Шарифов /Азербайжан/
3. Али Бочеугло /Турк/
3. Ермухамбат Инкар /Казахстан/
7. Доржхандын Хүдэрбулга /Монгол/
Манай бөх Д.Хүдэрбулга /”Хүч” спорт хороо/ нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт Армяний бөх Виктор Казисвилийг 1:5, 2:1, 4:1 онооны харьцаагаар, гуравдугаар тойрогт Японы бөх Коки Ямомотог 4:1, 1:3, 2:0 онооны харьцаагаар ялж дөрөвдүгээр тойрогт Германы бөх Робин Михаэль Фердинандтай таарч 1:5, 7:0, 3:6 онооны харьцаагаар хожигджээ. Энэ жинд 22 бөх өрсөлджээ.

120 кг    1. Магомедгажи Нурасулов /ОХУ/
2. Мурадин Кушков /Украин/
3. Гено Петраишвили /Гүрж/
3. Али Магомедобиров /Азербайжан/
13. Энхтөгсийн Оюунболд /Монгол/
Манай бөх Э.Оюунболд /”Аварга” биеийн тамирын дээд сургууль/ нэгдүгээр тойрогт Гүржийн бөх Гено Петриашвилитэй барилдаж 3:6, 0.6 онооны харьцаагаар хожигджээ. Энэ жинд 17 бөх өрсөлджээ.

Багийн дүн

Нэгдүгээр байр        ОХУ, 64 оноо
Хоёрдугаар байр        Азербайжан, 47 оноо
Гуравдугаар байр        Иран, 44 оноо
Долоодугаар байр        Монгол, 26 оноо

Эмэгтэй

51 кг    1. Эрхэмбаярын Даваачимэг /Монгол/
2. Мерва Кенжер /Турк/
3. Лилия Горишна /Украин/
3. Чунлинг Янг /БНХАУ/
Манай бөх Э.Даваачимэг /”Хилчин” спорт хороо/ нэгдүгээр тойрогт АНУ-ын бөх Халеу Рич Оделлог 2:0, 1:0 онооны харьцаагаар, хоёрдугаар тойрогт Германы бөх Нина Хеммерийг 1:0, 3:2 онооны харьцаагаар, гуравдугаар тойрогт Японы бөх Марека Шидочиг 0:1, 1:0, 2:0 онооны харьцаагаар, дөрөвдүгээр тойрогт Хятадын бөх Чунлинг Янгийг 1:1, 5:0 онооны харьцаагаар ялж алтан медалийн төлөө барилдаанд Туркийн бөх Мерва Кенжерийг 3:0, 4:0 онооны харьцаагаар хожиж дэлхийн аварга боллоо. Энэ жинд 21 бөх өрсөлджээ.

55 кг 1. Канако Мурата /Япон/
2. Хьючин Жонг /БНХАУ/
3. Татьяна Кит /Украин/
3. Петра Маарит Олли /Финланд/
8. Пүрэвдоржийн Орхон /Монгол/
Манай бөх П.Орхон /”Алдар” спорт хороо/ нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт Энэтхэгийн бөх Риту Ритуг 6:0, 1:0 онооны харьцаагаар ялж гуравдугаар тойрогт Венесуэлийн бөх Жиманез Фернандестай хүч үзэж 2:4, 1:1 онооны харьцаагаар дийлджээ. Энэ жинд 22 бөх өрсөлджээ.

59 кг 1. Чихо Хамада /Япон/
2. Хафизе Шахин /Туръ/
3. Ямин Фенг /БНХАУ/
3. Оксана Херхель /Украин/
5. Сүхээгийн Цэрэнчимэд /Монгол/
Манай бөх С.Цэрэнчимэд /”Алдар” спорт хороо/ нэгдүгээр тойрогт унгарын бөх Китти Анжела Коросиг 1:0, 3:0, хоёрдугаар тойрогт БНСУ-ын бөх Хе Жеонг Сеог 1:0, 3:0 онооны харьцаагаар ялж гуравдугаар тойрогт японы бөх Чихо Хамадад 0:1, 1:5 онооны харьцаагаар ялагдаж дагах барилдаанд Болгарын бөх Митти Николава Христоваг 3:0, 1:0 онооны харьцаагаар ялж хүрэл медалийн төлөө Украиний бөх Оксана Херхелтэй барилдаж 1:0, 3:3, 1:3 оноогоор дийлджээ. Энэ жинд 19 бөх өрсөлджээ.

63 кг    1. Анастасия Гучок /Беларусь/
2. Мария Люлькова /ОХУ/
3. Элисон Маркензи Раган /АНУ/
3. Екатерина Ларионова /Казахстан/
15. Бүрнээбаатарын Нямгэрэл /Монгол/
Манай бөх Б.Нямгэрэл /Орхон аймаг/ нэгдүгээр тойрогт Польшийн бөх Лаура Ровосинскатай таарч 0:3, 7:0, 0:3 онооны харьцаагаар ялагджээ.
Энэ жинд 20 бөх өрсөлджээ.

69 кг    1. Дорити Элзебат Йетс /Канад/
2. Светлана Бабушкина /ОХУ/
3. Сара Дошо /Япон/
3. Дарья Урзула Осока /Польш/
5. Отгонбатын Оюунтуяа /Монгол/
Манай бөх О.Оюунтуяа /”Аварга” БТДС/ нэгдүгээр тойрогт Оросын бөх Светлана Бабушкинатай таарч 1:5, 0:1 онооны харьцаагаар ялагдаж дагах барилдаанд Беларуссын бөх Кристина Федарашкаг 1:0, 3:0 онооны харьцаагаар ялж хүрэл медалийн төлөө барилдаанд Польшийн бөх Дарья Урзула Осокад 0:1, 0:4 онооны харьцаагаар ялагджээ. Энэ жинд 21 бөх өрсөлджээ.


Багийн дүн

Нэгдүгээр байр        Япон, 53 оноо
Хоёрдугаар байр        БНХАУ, 42 оноо
Гуравдугаар байр        Украин, 41 оноо
Зургаадугаар байр        Монгол, 25 оноо

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан