Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн ИТХ дахь МАН-ын гишүүд бас хурал хаяна гэнэ

Нийслэлийн ИТХ-д МАН-аас сонгогдсон гишүүд бас хурал хаяна гэж нийслэлийн ИИХ-ын дарга Д.Баттулгад бичиг хүргүүлсэн юм байх. Тэд хамгийн гол нь Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийг мөрийн хөтөлбөрөө иргэдийн хурлаар батлуулаагүй ажиллаж байгаа учраас энэ сарын 13-нд болох хуралдаанаар батлуулахыг шаарджээ. Хэрэв мөрийн хөтөлбөрөө  энэ хугацаанд батлуулахгүй бол хугацаагүй завсарлага авна гэсэн байна.
Нийслэлийн ИТХ-д МАН тун цөөхөн суудал авсан, М.Энхболд, Ц.Батбаяр, Г.Мөнхбаяр нарын үед үе залгамжлан ирсэн хотын фракцын хурган дарга нар бүгд ажилгүй болно гэж айж байгаагаас Нийслэлийн ИТХ-д байгаа хэдхэн гишүүнээ ийнхүү хатгаж, дээр доороос нь чулуу шидэн УИХ-ын ажлыг гацаах гэж оролдсон шигээ эрчимтэй эхэлж байгаа нийслэлийн ажлыг бас гацаахаар  шийдсэн нь энэ бололтой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан