Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МҮАН-аас Б.Цогтгэрэл, Ж.Батхуяг нар дэд сайд болох нь

УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг өнөөдөр хуралдаж Шинэчлэлийн Засгийн газарт орж ажиллах зарим дэд сайд нарын нэрийг тодруулжээ. Энэ талаар тус бүлгийн дарга Н.Батцэрэг, “Шинэчлэлийн Засгийн газарт эвслийн бүлгээс дөрвөн яамыг толгойлж ажиллаж байна. Тэгвэл таван дэд сайд суулгах болсон. Үүнээс гурвыг нь МАХН-ынхан авах бол МҮАН-ынхан хоёрыг нь авах тохироо хийжээ. Энэ хоёр суудалд МҮАН-аас тус намын нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл, Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан Ж.Батхуяг нарыг дэд сайдаар томилохоор бүлгийн хуралдаанаар ярьлаа” гэв. Мөн түүнчлэн тус бүлгийнхэн шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг авч хэлэлцсэн байна.


Г.Даваа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан