Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Экс тэргүүн хатагтай “Google”-ийг шүүхэд өгчээ

Германы Ерөнхийлөгч асан Кристиан Вулффийн гэргий Беттина Вулфф “Google” компанийг шүүхэд өгчээ. Тэрээр “Google”-ээр өөрийнхөө нэрээр хайлт хийхэд Беттина Вулфф гэсэн нэрийнх нь араас “биеэ үнэлэгч”, “улаан дэнлүүний гудамж” гэх мэт таагүй үгсийн сонголт гарч ирж байжээ. Уг нь, “Google”-ийн хайлтаар гарч ирдэг үгсийн сонголт нь тухайн компаниас албаар санал болгосон хэрэг биш, харин хэрэглэгчид юу гэдэг нэрээр хамгийн их хайж байна тэр нь сонголт болон хадгалагддаг. Гэвч экс тэргүүн хатагтай үүнийг ойлгохыг огтхон ч хүсэхгүй байгаа бөгөөд хэзээ ч биеэ үнэлэгч байгаагүй хэмээн мэдэгджээ. Тэрээр үүнийг нөхрийнх нь улс төрийн карьерт сэв суулгах гэсэн хэрэг гэж үзэж буй аж.
Кристиан Вулффтэй гэрлэхээсээ өмнө ямар нэг арга хэмжээний үеэр ганц бие эрчүүдэд хань болох хосын үйлчилгээг хөлсөөр үзүүлдэг байсан Беттинаг иймэрхүү таагүй яриа байнга дагадаг. Үүнээс болоод олон арван хэвлэл мэдээллийн хэрэгслийг тэрээр шүүхэд өгч, 34 заргадаа ялж байсан гэнэ. Харин энэ удаа “Google”  түүний ээлжит заргын бай болжээ. Өнгөрсөн гуравдугаар сард Японы нэгэн эрэгтэйг гэмт хэрэгт холбогдсон мэтээр хэвлэл мэдээлийн хэрэгслээр ташаа мэдээлсний улмаас “Google”-д түүний нэр хадгалагдаж үлдсэн байна. Тэрээр энэ тухай гомдол мэдүүлж, тус залуугийн нэрээр хайлт хийсэн тохиолдолд автоматаар сонголт санал болгодог программ нь ажиллахгүй болгон өөрчилжээ. 

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан