Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гүнгийнхэн Азид айлчлахаар мордлоо

Английн угсаа залгамжлах гүн Уильям болон гүнгийн авхай Кэтерин нар Зүүн Өмнөд Азийн хэд хэдэн оронд айлчлахаар хөлгийн жолоо заллаа. Их Британийн хатан хааны II Элизаветагийн хаан ширээнд суусны 60 жилийн ойг тохиолдуулан хийх есөн өдрийн айлчлалын хүрээнд гүнгийн гэр бүл Сингапур, Малайз, Соломоны арлууд, Тувалуд зочлох юм.
Айлчлалын эхний зогсоол болох Сингапурт гүн Уильям шинэхэн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд зочилж, Диана гүнжийн дурсгалд зориулан, нэрийг нь өгсөн аварга том модыг үзэж сонирхох ажээ. Тус улс 1963 онд Их Британиас тусгаар тогтносон юм.
Хатан хааны нэрийн өмнөөс айлчилж бус хос хоёр өнгөрсөн онд хуримаа хийснээс хойш хоёр дахь томоохон айлчлалаа хийж буй нь энэ.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан