Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Захиргааны хэргийн шүүгч-багш нарын сургалт эхэллээ

Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимаас захиргааны хэргийн  шүүгч-багш нарт зориулсан сургалтыг өнөөдрөөс зохион байгуулж эхэллээ. Дөрвөн хоног үргэлжлэх сургалтад Орхон, Дундговь, Булган, Өвөрхангай зэрэг аймаг болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгч-багш нар оролцож байна. Тэд өмнө нь ХБНГУ-ын “Ханнс Зайделийн сан”-гийн шугамаар Герман улсад энэ чиглэлээр суралцаж бэлтгэгдсэн юм.  
Шүүгч-багш нар энэ сарын 25-28-нд хөдөө орон нутгийн шүүхүүдээр явж, захиргааны хэргийн бүсчилсэн сургалт зохион байгуулах юм байна.  

Б.Цэцэг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан