Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сөүлд тэтгэлгээр сурах боломжийн талаар мэдээлэл өгөх нь

БШУЯ, БНСУ-ын Сөүлийн их сургуультай хамтарч их, дээд сургуулийн багш, оюутнуудад зориулж энэ сарын 13,14-нд сургалт зохион байгуулахаар болжээ. Семинарт оролцох залууст тус улсын Засгийн газрын тэтгэлгээр Сөүлийн их сургуулийн магистр, докторын сургалтад хамрагдах боломжийн талаар мэдээлэл өгөх юм байна. Хоёр өдөр явагдах сургалтын эхнийх нь энэ сарын 13-ны 10:00-12:00 цагийн хооронд ШУТИС-ийн 604 тоот өрөөнд, дараагийнх нь 14-ний өдрийн 12:00-14:00 цагийн хооронд МУИС-ийн дугуй зааланд болох аж. Сургалтад их, дээд сургуулиудаас багш оюутнуудын төлөөллийг оролцуулж, тэдгээр нь сонирхсон бусад хүндээ энэхүү боломжийн талаар мэдээлэл хүргэх юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан