Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Чөтгөрийг хөөх тухай сэтгүүл гарна

Сүүлийн үед албин чөтгөр энэ тэр гэж дээд боловсролтой хүмүүс хүртэл ярьдаг боллоо, монголчууд оюуны доройтолд орж байна гэх яриа олон гарсан. Гэтэл зөвхөн бид ингэж доройтоогүй бололтой. Польшийн католик шашинтай хэдэн лам нар нэгдэж хүний биед шүглэсэн чөтгөр шулмыг хэрхэн хөөх тухай өгүүлсэн сар тутмын сэтгүүл гаргаж эхэлсэн тухай “Франс Пресс” агентлаг мэдээлж байна. Чөтгөр хөөгч буюу Екзорсист гэдэг энэ сэтгүүл нь сар болгон 15 мянган хувь хэвлэгдэж гарна. 62 нүүртэй эхний дугаар нь нэг бүр нь 2,34 еврогийн үнээр худалдаанд гарчихсан аж.
Польшид сүүлийн жилүүдэд чөтгөр хөөх чадалтай католик лам нарын тоо эрс нэмэгдсэн, энэ сэдвийг сонирхогчдын тоо ч ихэсч байгаа болохоор ийм сэтгүүл гаргах болсон гэжээ. Ингэхдээ зүгээр ч нэг сэтгүүл бус польш гаралтай цорын ганц Ромын пап лам агсан II Иоанн Павлын зөвшөөрсөн чөтгөр хөөх маань мэгзэм, уншлага ашиглаж байгаа тухайгаа сэтгүүлийг үүсгэн байгуулагчдын нэг нь мэдэгджээ.

0 Сэтгэгдэл
Alban tushaaliin dontonguudiig Poland ruu huuie
chotgoruud poland ruu yavuulii yahiig n harii
Хамгийн их уншсан