Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ираны эсрэг цаг агаарын дайн хийж байна гэв

Иранд ган гачиг нүүрлүүлэхийн тулд тус улсын нутаг дэвсгэр рүү нүүж яваа үүлийг зориудаар сарниулан зайлуулж байна хэмээн Ерөнхийлөгч М.Ахмадинежад мэдэгдсэнийг Ираны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дамжуулжээ. М.Ахмадинежад “Дайснууд Иран руу нүүж байсан үүлийг зайлуулан бидний эсрэг цаг агаарын дайн хийж байна. Гэхдээ ялалт бидний талд” гэж мэдэгдсэн байна. Ираны Ерөнхийлөгч үүний өмнө “Манай дайсан орнууд Иранд зохиомол ган үүсгэж байна” гэж шүүмжилж байсан юм. Энэ оны тавдугаар сард тэрээр мөн л Европын орнуудыг исламын бүгд найрамдах улсын зүг нүүж байсан үүлийг зайлуулах тусгай төхөөрөмж ашиглаж байна гэж шүүмжилсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан