Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зочид буудал сонгохдоо анхаарах 10 зүйл

Манай гарагийн хүмүүс, тэр дундаа монголчууд дэлхийд нээлттэй болж албан ажил, амарч зугаалах гэж гадаадын олон оронд зорчих болсон. Үнэндээ монголчуудад очиж үзээгүй улс орон байхгүй гэхэд болно. Гадаадын түнш байгууллага, хүмүүсийн урилгаар яваад тэдний захиалсан буудалд тухалдаг нэгэн байхад өөрөө улс орныг нь үзэх гээд аялж зугаалж явах нэг хэсэг байна. Тэдний хувьд хаана байрлах, ямар хоол унд идэх, ажлаа яаж бүтээх вэ гээд олон асуудал тулгардаг. Ийм тохиолдолд ихэвчлэн интернэтээр зочид будлаа захиалдаг. Ийм хүмүүст зориулан зочид буудлаа хэрхэн сонгох вэ гэдэг 10 зөвлөгөөг хүргэж байна
1.    Зочид буудлын одыг анхаар. Зочид буудлын одноос хамаг зүйл эхэлдэг болохоор хэдэн одтой буудал вэ гэдийг юун түрүүнд анхаарч бай. Эндээс л тухайн буудлын үйлчилгээ ямар байх вэ гэдгийг тодорхойлж болно.
2.    Хоолны дэглэмд нь анхаарал хандуул. Европын дунд зэргийн буудлуудын өглөөний цай нь үнэндээ багтдаг болохоор өдөрт  дор хаяж 10 евро хэмнэнэ. Тэгээд ч ийм зочид буудлын хооллох танхим нь тохилог байна шүү дээ.
3.    Зочид буудал чинь ерөнхийдөө хэр тохитой байна вэ.
4.    Амьдрах өрөө чинь хэр тохилог байна вэ гэж хараарай. Энэ чинь л таны аяллын нэг хэсэг шүү дээ.
5.    Тухайн буудалд өөр ямар нэмэлт үйлчилгээ байна. Усан бассейн, биеийн тамирын танхим байна уу, тэр нь тусдаа төлбөртэй юм уу гээд...
6.    Байрлал. Энэ бол хамгийн чухал. Хотын аль дүүрэгт төвөөсөө хэр зайтай, Ойролцоо нь нийтийн тээврийн буудал, машин тавих зогсоол байна уу, таны очих, ажил хэргээ бүтээх газар руу тэндээс шууд явах боломж байгаа эсэхийг анхаарах ёстой
7.    Ачаа хүргэх, илгээх үйлчилгээ үнэд нь багтаж уу, үгүй юу. Мэдээж та гадаадад зорчихын тулд багагүй мөнгөө зориулсан болохоор энэ мэтэд бас л буудлынханд хөлс мөнгө төлөөд байх нь хэцүү шүү дээ.
8.    Аялал жуулчлалын товчоогоо зөв сонго. Мэдээж та ийм товчоогоор дамжуулж, тэд энэ л хямд буудал гэж санал болгож байгаа. Интернет гэж нэг сайхан зүйл байхад болбол өөрөө ийм сайтуудыг олоод олон буудлыг харьцуулж байгаад сонговол танд амар. Дараа нь гомдолгүй.
9.    Хамгийн найдвартай хөтөч бол очиж үзсэн хүмүүс. Одоо цагт чинь фотошопоор ямар ч орд харшийг зохиогоод интернэтэд тавчихаж болно гэдгийг мартаж болохгүй. Тэгэхээр тэнд очиж, байрлаж байсан хүмүүсээс асуух нь бас л чухал.
10.    Мэдээж танд дээр дурдсан зүйлүүд таалагдаж байгаа ч бас халаастай чинь холбоотой болохоор боломгүй бол эхлээд танд арай л таалагдаагүй орхисон буудлуудаа эргэж сайн үз. Тэгээд хэд хэдийг сонгож аваад дахин нягтал. Санаанд таарах ч юм бил үү.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан