Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зээлдэгчидтэй хийж байгаа хэлэлцээр амжилттай гэж Грек мэдэгдлээ

Грекийн Сангийн сайд Яннис Стурнарас ОУВС, Европын төв банк, болон Евро комисстой хийж байгаа эдийн засгийн хатуу бодлого явуулах тухай хэлэлцээрт ахиц гарлаа гэж мэдэгдлээ. Хэлэлцээрийн тав дахь өдөр болсон яриа бараг гурван цаг үргэлжилсэн байна. “Дэвшил байна, гэхдээ тодорхой ярих эрт байна” гэж Сангийн сайд хэлжээ. Үүний өмнө Стурнарас хэлэлцээр маш хүнд нөхцөлд болж байна гэж байсан юм. Зээлдэгчид Грекийн эдийн засгийг аврахын тулд хамгийн сүүлчийн байдлаар 31,5 тэрбум долларын зээлийн багц санал тавиад байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан