Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Америкийн дипломатуудыг Судан хамгаалах ёстой гэлээ

Суданы нийслэл Хартумд хэдэн зуун жагсагч Их британи, Герман, АНУ-ын ЭСЯ руу халдсан хэрэг баасан гарагт гарсан учир АНУ-ын дэд ерөнхийлөгч Байден Суданы дэд ерөнхийлөгч Али Осман Тахетай утсаар ярьж АНУ болон бусад орны дипломат төлөөлөгчдийн газар, дипломат ажилтнуудын аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авах ёстой гэдгээ илэрхийлсэн байна. Байден яриандаа Суданы засгийн газар дипломат төлөөлөгчдийн газрыг хамгаалах хариуцлага хүлээж байгаа гээд, Хартум Венийн 1961 оны дипломат харилцааны конвенцид заасан  гадаадын дипломат ажилтнуудын аюулгүй байдлыг хангах тухай заалтыг хэрэгжүүлэх талаар анхаарах ёстой гэсэн байна.

Ц.Хас

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан