Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ху Зинтаогийн залгамжлагч хэвлэлээр гарлаа


Аль есдүгээр сарын 1-нээс хойш сураг тасарч хэвлэлд огт үзэгдэхгүй байсан, БНХАУ-ын орлогч дарга Си Зиньпин анх удаа хэвлэлд ил гарлаа. Тэрээр өнөөдөр өглөө Үндэсний шинжлэх ухаан сурталчлах ажлын хүрээнд Хятадын ХХА-н их сургуульд зочилсон байна. Түүний сургуульд очсон талаар өөр нэмэлт мэдээлэл байхгүй байна. Тэр сүүлийн хоёр долоо хоног огт үзэгдэхгүй болж түүний оролцох ёстой байсан арга хэмжээнүүдэд БНХАУ-ын бусад удирдах нөхөд оролцож байсан юм. Хятадын Засгийн газар, намын удирдлагаас ч энэ талаар тайлбар хийхгүй байсан юм.
Түүнийг нурууны гэмтэл авсан, гэх зэргээр янз бүрээр таамаглаж байна.  59 настай Си Зиньпинийг энэ аравдугаар сард ХКН-ын дарга болоод 2013 оны гуравдугаар сард БНХАУ-ын дарга болж Ху Зиньтаог залгамжилна гэж байгаа юм.

Ц.Хас

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан