Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Польшид Чехийн хатуу архи оруулахыг хориглолоо

Польшийн эрүүл ахуйн хяналтын алба улс орондоо Чехийн хатуу архи оруулахыг түр хугацаагаар хориглосон шийдвэр гаргасан байна. Хууль бусаар үйлдвэрлэсэн хатуу архинаас болж хөрш Чехэд нь 20 ч хүн хордож нас барсантай холбогдуулан ийм шийдвэр гаргахад хүрчээ. “Ийм хуурамч архи хаана үйлдвэрлэж байгаа эх үүсвэр нь одоо болтол тодорхойгүй байна. Магадгүй агуулахад, дэлгүүр, зоогийн газруудад хадгалагдаж байхыг үгүйсгэхгүй” гэж Польшийн Эрүүл ахуйн мэргэжлийн хяналтын газрын хэвлэлийн нарийн бичгийн дарга Ян Бондар хэлсэн байна.
Үүний өмнө Чех улс 20 градусаас илүү хатуулагтай архи согтууруулах ундаа худалдаалахыг хориглосон шийдвэр гаргасан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан