Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зөвшөөрөлгүй барьж байгаа барилгуудын цахилгааныг яг одоо тасална

Өчигдөр барилга дээрээс тулгуур төмөр унаж хүний амь нас хохироосон хэрэг гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын зөвлөл өнөөдөр хуралдсан байна. Одоогоос 10 хоногийн өмнө клиникийн III эмнэлгийн дэргэд осол гарсны дараагаар зөвшөөрөлгүй барьж байгаа барилгуудын цахилгаан, усыг таслах үүрэг өгсөн ч өнөөдөр шалгаж үзэхэд дөнгөж 14 барилгын цахилгааныг тасалсан байжээ. Иймд энэ хурлаас гараад зөвшөөрөлгүй барьж байгаа бүх барилгын цахилгааныг тасал гэсэн үүргийг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компанийн даргад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл үүрэг болгосон  байна.

Ц.Хас

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан