Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Баттулга Чинь И-г хүлээн авч уулзжээ

Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулахад Хөх хотын туршлага бидэнд маш их хэрэгтэй гэж НИТХ-ын тэргүүлэгчдийн дарга Д.Баттулга БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Ардын Засгийн газрын тэргүүн Чинь И-ийг хүлээн авч уулзахдаа хэллээ. Хөх хотын Ардын Засгийн газрын тэргүүн Чинь И  “Хөх хот Ардын хуралтай. Ардын хурлын даргаар эмэгтэй хүн ажилладаг. Даргын  мэндчилгээг таньд уламжилъя” хэмээв. Хөх хотын хувьд одоогоос 20 гаруй жилийн өмнө агаарын бохирдол ихтэй хотын тоонд ордог байжээ. Харин өдгөө агаар нь цэвэршсэн аж. НИТХ-ын дарга Д.Баттулга “Сонгуулиар НИТХ-д Ардчилсан нам олонхи болсон. Хотын замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах олон ажил хийх, шинэчлэх ч зүйл бий” гэв. Улаанбаатар хот, Хөх хоттой ах дүү хот болон хамтран ажиллаж эхлээд  21 жил болжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан