Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцоно

Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөө орой АНУ руу мордоно. Тэрээр энэ сарын 20-28-нд АНУ-ын Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганд оролцоно. Тэрээр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэл болон “Хууль дээдлэх ёсны асуудлаарх” өндөр төвшний хуралдаанд тус тус оролцож үг хэлэх юм. Мөн Нью-Йоркт ажиллах өдрүүддээ гадаад орнуудын төр, засгийн тэргүүн нар болон өндөр албан тушаалтнуудтай уулзах гэнэ.    
Ерөнхий санал шүүмжлэлд оролцохдоо олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж, төр, засгаас хэрэгжүүлж буй гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэл, нийгэм, эдийн засгийн салбарт дэвшүүлж буй зорилтуудын талаар танилцуулах нь.
Мөн “Хууль дээдлэх ёсны асуудлаарх” өндөр төвшний хуралдаанд хууль дээдлэх ёс, авилгатай тэмцэх, сайн засаглалыг тогтоох болон шүүхийн шинэчлэлийн асуудлаарх Монгол Улсын Ерөнхийлөгчөөс дэвшүүлсэн санаачилгыг  танилцуулж, эл асуудлаарх олон улсын хамтын нийгэмлэгийн үйл ажиллагаанд манай улсын оруулах хувь нэмэр, цаашдын хамтын ажиллагааны талаар байр сууриа илэрхийлэх юм байна.

Т.Тамир

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан