Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Галаарид: Торгох шийдвэр нь эдийн засгийн том дарамт гэж үзэж байна

“Зууны мэдээ” сонины сэтгүүлч Д.Болормаад шүүхээс торгох шийтгэл оноосонтой холбогдуулан Сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галааридын байр суурийг сонирхлоо.

-Ямар ч байсан эхний ээлжинд өмгөөлөгчтэй нь уулзаж, цаашид хэрхэхээ ярилцана. Шүүх хурал хаалттай болсон. Тэгээд ч сэтгүүлч, редакцын хувьд торгох шийдвэр гаргасан нь эдийн засгийн том дарамт гэж үзэж байна. Шүүх хурал мэтгэлцээний зарчмаар явагдах ёстой. Сэтгүүлч нотлох баримтаа мэтгэлцээний явцад гаргаж тавина гэж байсан. Нотлох баримтыг нь шүүх бүрэлдэхүүн харгалзаж үзсэн эсэхийг мэдэхгүй байна. Тиймээс өмгөөлөгчтэй нь уулзсаны дараа Сэтгүүлчдийн эвлэлийн зүгээс хэрхэхээ шийднэ.

Б.Хэрлэн

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан