Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гүржид жагсагчид зам хааж эсэргүүцлээ илэрхийлж байна

Гүржийн шоронд болж байгаа хүчирхийллийг эсэргүүцсэн олны жагсаал нийслэл Тбилисийн Гамсахурдиагийн өргөн чөлөөг эзэлж замын хөдөлгөөнийг саатууллаа. Нийслэлийн ойролцоох Глданы шоронд хоригдлуудыг хэрцгийгээр тамлан зовоож, хүчирхийлж байгаа бичлэгийг 18-ны орой телевизийн хоёр ч сувгаар гаргасан нь олны дургүйцлийг хүргээд байгаа юм.  Энэ хөдөлгөөн зөвхөн нийслэлээс гадна Кутайси, Батуми, Рустави, Зугдиди, Поти хотуудад үргэлжилж байна.
Хэдэн мянган залуу автомашины хөдөлгөөнийг хааж, ДХЯ-ны барилга руу чиглэн явж байна. Хоригдлуудыг харгалзагчид нь бороохой, хогийн шүүрээр хүчирхийлж байсан болохоор эсэргүүцэгчид Засгийн газрын байшин руу хогийн шүүр шидэцгээжээ.
Жагсагчид Дотоод хэргийн сайдад арга хэмжээ авч хариуцлага тооцохыг шаардаж байна.

Ц.Хас

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан