Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Хүний наймааг зогсооё” гэж суулт зарлаж байна

Баянгол дүүргийн иргэн Ц.Ганзориг “Хүний наймааг зогсооё” гэж “Цаазгүй Монгол Улс” хөшөөний өмнө өчигдрөөс суулт зарлаж эхэлжээ. Түүний охин одоогоос хоёр жилийн өмнө хүний наймааны хэргийн золиос болсон гэнэ. Гэвч охиныг хохироож, хүчээр биеийг нь үнэлүүлж байсан хүмүүст хууль хяналтынхан хариуцлага тооцоогүй байна. Ц.Ганзоригийн охин 12 хоног сураггүй алга болсны эцэст олджээ. Түүнийг Алтанзул гэгч эмэгтэй нөхөр, хүүгийнхээ хамт гэртээ хорьж, биеийг нь үнэлүүлж мөнгө олдог байсан гэнэ. Гэвч цагдаагийн байгууллага энэ хэргийг шалгаагүйгээс тэд өнөөдрийг хүртэл хариуцлага үүрээгүй явна.
Ц.Ганзориг “Охиноо амьд олсондоо л баярлаж байна. Хоёр жилийн өмнө охиноо алга болсны дараа нэлээн юм болж байж 12 хоногийн дараа олсон. Гэтэл охиныг минь бие, гарыг тамхины цогоор түлж, бүр пийшингийн халуун ширмээр хүртэл түлж тарчлаасан байсан. Гарынх нь шууг шил, хутгаар зүсчихсэн гэх мэт бие нь маш их шарх сорвитой байсан. Тэр хүмүүс үгэнд нь орохгүй болохоор ингэж тарчлаадаг байсан юм билээ. Гэртээ хорьж, хүчээр биеийг нь үнэлүүлж мөнгө олдог. Монгол Улс чинь хуультай биз дээ.Гэтэл өнөөдрийг хүртэл хүний наймааны хэргийг зохион байгуулсан хүмүүст хариуцлага тооцохгүй байгаад гомдолтой байна. Тиймээс энэ гэмт хэргийг таслан зогсоохын тулд бусдыг уриалж, охид, эмэгтэйчүүдийг хүчээр биеийг нь үнэлүүлж мөнгө олдог хүмүүст хариуцлага тооцуулж, олон зуун охин, эмэгтэйчүүдийг энэ гэмт хэрэгт өртөхөөс сэргийлэхийн тулд суулт хийж байгаа юм” хэмээн ярилаа.

Б.Алтан

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан