Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ДЭЛХИЙН БАЯЧУУДЫН АЛТАН ДҮРЭМ


1.Ирээдүйгээ харж сур. Ажил эхлэхийн өмнө эцсийн үр дүнг нь тооцоол. Ер нь  зурсан юм шиг гэж төсөөл. Энэ бүхнээс өөрөө юу хүртэх вэ, таныг, таны эргэн тойрныг яаж өөрчлөх, хэдий мөнгө орж ирэх вэ гээд бод. Мэдээж сөрөг үр дагаврыг ч бас тооцоол. Тэгээд тэр бүхнийг хэрхэн даван туулах, магадгүй тэр эрсдлийг өөртөө ашигтайгаар яаж эргүүлж болох, хэрхэн удирдаж болох вэ гэдгийг сайн тооцоол.

2.Хувийнхаа санхүүгийн төлөвлөгөөг боловсруул. Бизнес гэдэг чинь хамгийн гол нь санхүүгийн мэдлэг. Актив, пассив дансыг, үнэт чулууг зүгээр нэг гялтгануураас ялгаж сур. Ер нь өөрөө өөртөө зорилготой ажилла. Энэ нь нөөцтэй болох, зарлагаа орлогоосоо давуулахгүй байж хамгаалах, баялгийн төлөвлөгөө гэсэн үг.

3. Гарааны хөрөнгө бий болгох ёстой. Зээл авч болно, өөрийн санааг худалдаж болно, үл хөдлөх хөрөнгө болон үнэт цаасны худалдаа хийж болно. Өөртөө сайн түнш, хөрөнгө оруулагч олж тэдэнтэй хамтар.

4.Унах, худалдахын тулд яагаад дугуй хийж болохгүй билээ. Хамгийн гол нь мэргэжилтнүүдэд ханд. Та бүхнийг мэдэхгүй байж болно, тэгэхээр танд хамгийн сайн мэргэжилтний баг хэрэгтэй. Бусад хүмүүсийн туршлагыг ч ашиглах хэрэгтэй. Ялангуяа эрсдлийг урьдчилан харж, танд хэрэгтэй зүйлийг олоод байдаг санхүүгийн чадварлаг мэргэжилтэн нэн түрүүнээ хэрэгтэй.

5. Бусад хүмүүсийн туршлагаас суралц. Хүмүүс хөрөнгө оруулалтад маш их цагаа зарцуулдаг. Баячууд юунд хөрөнгөө оруулж, яаж амжилтад хүрч байгааг судал. Энэ бүхнээсээ хамгийн чухлыг нь ав. Мэдээллийн энэ эринд мэдээж их унш. Өөртөө үлгэр болох хүнийг олоод түүнд цалингүй ажиллаж яагаад болохгүй гэж. Аугаа их мастер ч бусад мастеруудын дор ажиллаж байж л амжилтад хүрснийг санах хэрэгтэй.

6. Амжилт чинь 10 хувь байлаа ч гэсэн 90 хувийн тэвчээртэй байж сур. Ашиг олохгүй болохоороо л олонхи нь хүчдээ итгэхээ больж замаасаа ухрах гээд байдаг. Уг нь зорилгодоо хүрэхэд чинь ганцхан алхам ч дутуу байсан юм бил үү. Өөрт чинь төлөвлөгөө л байгаа бол түүндээ хүрэх гэж зорь. Яахав үүнээс өөр сайн төлөвлөгөө байгаа бол сольж болно л доо, гэхдээ л өмнөө ямагт зорилготой бай. Тууштай байх, хөдөлмөрч чанар бол амжилтын гол үндэс гэдгийг бүү март.

7. Мөнгөө эргэлдүүлж байж л бизнес хий. Энэ зарчмыг мөрдөөд сурчихвал таны чөлөөт цагт ч гэсэн мөнгө эргэлдэж л байх ёстой. Ямар нэгэн өөрчлөлт хөдөлгөөн хийхийн тулд ямар ашиг гарах вэ гэдгийг урьдчилаад тооцоолж бай. Өөрөөр хэлбэл ашиг нэмэгдэх үү, тогтолцоо маань сайжрах уу гэдгийг тооцоолж байж шийдвэр гарга.

8. Амжилтын эхлэл байвал төгсгөлийг нь үз. Бизнесийн амжилтын нэг гол түлхүүр нь хийж байгаа ажилдаа хандах хандлага байдаг. Сайн мэргэжилтний тусламж хэрэгтэй бол өөрийнхөө санаа, мөрөөдлийг ягштал ойлгуулах хэрэгтэй. Ер нь өөрийнхөө мөрөөдлийг биелсэн гэж өөдрөгөөр төсөөлж амьдар. Хүмүүс өөрт чинь итгэж эхэлж л байвал мөрөөдлөө биелж байна гэж бодох хэрэгтэй.

9. Бизнес хийж эхэлсэн л бол залхуурах, айх, өөртөө итгэхгүй байх  зэрэг муу зуршлаа март. Олон хүн ямар нэгэн зүйл алдана гээд хийхээс эмээдэг. Өөрийнхөө төлөвлөгөө, санхүүгийн бодлогод итгэлтэй байж, өөрийгөө сайн дайчил. Өөрийнхөө сул талыг жагсааж бичээд даван туулахын төлөө зүтгэ. Дотоод нөөц бололцоогоо дайчлаад энэ бүхнийгээ сөрөн тэмц. Бизнес гэдэг чинь сэтгэл хөдлөл, бас бухимдал. Хөрөнгө оруулалтыг нэг л сайхан зүйл гэхээсээ илүүтэй түүнээс яаж ашиг олох вэ гэдгийг бодох ёстой. Ямар нэгэн шийдвэрийг шийдэмгий гаргаж сур. Эрс шийдэмгий байна гэдэг ямагт өөрийнхөө өртгийг өсгөж байдгийг мартаж болохгүй.

10. Эргэн тойронд чинь бөөн боломж байгаа. Манай энэ ертөнц дээр чинь мөнгө хөл доор чинь л хэвтэж байгаа. Гагцхүү мөнгө олох боломжийг яаж ашиглах вэ гэдгийг тооц. Нүдээ нээж, чихээ дэлдийлгэж гудамжаар явахдаа ч гэсэн юм бүхнийг анхаарч, хүмүүстэй санал солилцож, сонин уншиж боломж хай. Нэг боломж олж харахад дараагийнхыг нь хайж олоход суралц.

11. Өөрийнхөө дур хүслийг өдөөх тийм ажлыг олох хэрэгтэй. Дур хүсэл гэхээр л хайр, үзэн ядахын тухай ойлголт гэдэг. Үнэндээ дур хүсэл гэдэг бол амьдралын эрчим шүү дээ. Яагаад чи өөрийнхөө хүсч байгааг хайрлаж, хүсмээргүй зүйлээ үзэн яддаг билээ дээ. Хүссэн, дуртай зүйлээ эрхэлнэ гэдэг чинь дур хүсэлтэй байгаагийнх шүү дээ.

12. Ямагт шинийг эрэлхийлж бай. Нэг л байрандаа үлдэхгүйн тулд ямагт хөгжиж байх ёстой. Харилцаа, удирдах, цагаа зохицуулах, сэтгэл хөдлөл, баг бүрдүүлэх, татварын эрхзүйн мэдлэг, компанийн үйл ажиллагаа, үнэт цаасны зах зээл дэх компаниудын үйл ажиллагаа гээд бүхнийг улам л төгөлдөржүүлж дээшлүүлж байх хэрэгтэй.

0 Сэтгэгдэл
taalagdlaa bodoj bgaa zuilee heregjuuleh itgel torloo
bayarlalaa mash ih bayarlala neg saihan amjilttai yawaa huntei yariltssan med bolchihloo
Saihan zuvluguu bn shuu. bayarlalaa.
Хамгийн их уншсан