Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Харвард монгол хүүхдүүдэд нээлттэй “бүс” болжээ


Харвардын сургуулийн хотхон

Нэгэн үе монголчууд М.Горькийн нэрэмжит утга зохиолын сургуулийн босгоор л алхчихвал болоод явчих нь тэр. Босгоноос нь очиж адис авах тухай л ярьдаг байлаа. Манайдаа л М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль төгссөн хүн бол “од” болчихдог байсан цаг саяхан. Тэгвэл өнөөдөр монгол хүүхдүүд маань дэлхийд номер нэг их сургууль гэсэн нэрээ он удаан жил хадгалж байгаа алдарт Харвардад элсэн суралцахыг мөрөөдөж түүндээ ч хүрч байна. Харвардад өөрийн зардлаар суралцдаг зургаан монгол оюутан өнөөдөр бий.  Тэднээс гурав нь коллежид суралцдаг. Үүнийг Монголын дунд сургуулийн боловсрол Харвардад гологдохгүй төвшинд хүрчээ гэж тус сургуулийн Маршал Жеки О Нил Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржтой уулзахдаа онцгойлон үнэлсэн юм. Тиймээс Харвардын их сургуульд монгол хүүхдүүд элсэх боломжийг нээх хэрэгтэй гэсэн юм. Харвард бол сургалтын системээр дэлхийд номер нэг гэдэг шигээ төлбөрийн хувьд ч багагүй. Жилийн сургалтын төлбөр нь 40,000 ам.доллар. Байр хоол хэрэглээний зардлаа нэмбэл дунджаар 60,000 ам.доллар жилийнхээ сургалтанд зарцуулах болно. Гэхдээ эцэг эхийнх нь жилийн орлого 60,000 ам. долларт хүрэхгүй бол тэтгэлэг авах боломж олгодог. Харвардын тэтгэлгийг хүссэн хүн бүр авах боломжгүй нь ойлгомжтой. Монгол хүүхдүүд маань тэрхүү тэтгэлгийг авч чадаж байна аа тэгвэл. Зөвхөн их сургуульд баклавр, мастер хамгаалаад зогсохгүй докторын зэрэг хамгаалахаар суралцаж байгаа оюутан ч байна. Тив алгасах хол мэт санагдавч Харвард монголчуудын хувьд хэдийнэ танил болжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч ч тус сургуулийн тэтгэлгээр мастер хамгаалагчдын нэгээхэн тод жишээ. Харвардын  Маршал Жеки О Нил ч “Бид тэтгэлгээ онож өгсөн байна шүү” хэмээн уулзалтын үеэр онцгойлон хэлсэн. Жилийн 70,000 ам.долларын тэтгэлгийг оносон хүнээ олж өгөх нь мэдээж энэ сургуулийн л эрх үүрэг. Тус сургуулийг 1992 оноос хойш нийт 20-иод монгол хүн төгссөн байдаг. Ер нь АНУ-д албан бус мэдээгээр Монголын 1000 гаруй оюутан суралцдагаас арав гаруй нь Харвардад гэхээр монгол хүүхдүүдээ үнэлэхээс өөр аргагүй.

Харвардын сургуулийн хотхон

Ингээд тус сургуульд суралцаж байгаа зарим оюутантай уулзлаа. Зарим нь өөрийн хөтөлдөг блогоор монголчуудтайгаа ойр дотно байж, алдарт Харвардын талаар мэдээлэл дамжуулж байдаг юм билээ.



Төгбаярын Зоригоо:  Монголдоо очиж үүргээ гүйцэтгэнэ


-Би Харвардын их сургуульд статистик эдийн засгийн мэргэжлээр хоёрдугаар курст суралцдаг. Өнөөдөр манай Ерөнхийлөгчийн лекц, түүнтэй хийсэн уулзалтын үеэр ярьсан зүйл нь их таалагдсан. Монголын ирээдүй маш их цэлмэг байна гэж харагдсан. Гэхдээ тулгуур асуудлууд багагүй байгаа учраас хийх ажил мундахгүй байна даа гэж бодсон. Би  сургуулиа 2015 онд төгсөөд эндээ хоёр жил ажлын дадлага хийгээд Монгол руугаа явах  бодолтой байгаа. Уг нь ээж аав хоёр маань намайг энд үлдэж амьдар гэж ятгаж байгаа ч миний хувьд эх орондоо очиж өөрийн сурсан мэргэжлээрээ ажиллаж үүргээ гүйцэтгэнэ гэж боддог.


Болдын Уянга: Харвардад сурдаг гэхээр хүмүүс их сүртэй хүлээж авдаг

-Би Харвардын байгаль, дэлхий гариг судлалын тэнхимийн гуравдугаар курсын докторын оюутан. Геологийн чиглэлээр суралцдаг. Ерөнхийлөгчийн  лекцэнд суусандаа үнэхээр баяртай байна. Миний хувьд чухал өдөр байлаа.

-Геологийн чиглэлээр сурдаг гэхээр хэрэгтэй л мэргэжил байна. Докторын зэрэг хамгаалж байгаа сэдэв чинь?  
-Амьтан үүсч хөгжсөн үеэс өмнөх геологийн түүхийг судалдаг. Миний судалгааны гол зүйл болсон илрэц нь Монголд их байдаг учраас төрж өссөн эх орноороо бахархдаг.

-Чухам яаж Харвардын тэтгэлэгт хамрагдаж доктор хамгаалах болсон юм бэ?
-Монголд байхдаа Харвардад хандаж, шалгалтуудаа өгөөд тэнцсэн. Харвард бол шинжлэх ухаан чиглэлээр суралцаж байгаа доктор оюутнууддаа дөрвөн жилийн тэтгэлэг өгдөг. Төлбөрөөс гадна хэрэглээний мөнгөө авдаг. Ирэх жил төгсөөд багшийнхаа туслахаар хоёр жил ажиллана. Эндэхийн гэрээ байдаг юм л даа. Дөрвөн жил тэтгэлгээр суралцаад багшийнхаа туслахаар ажиллаж хоёр жил ажиллаж, цалинжих ёстой. Багш бүр маань олон улсын янз бүрийн төсөлтэй байдаг л даа.

-Харвардад доктор хамгаалсан өөр хүн байгаа юу. Чиний хувьд энэ сургуульд суралцахын давуу тал нь юу гэж боддог вэ?
-Монголоос Мандухай гээд эгч хүн судлалаар докторын зэрэг хамгаалсан. Одоо Массачусетсийн их сургуульд багшилж байгаа. Миний хувьд ШУТИС ийг төгсөөд бэлтгэж байгаад л Харвардад элссэн. Хүн бүрт хэлээд гайхуулах зүйл биш л гэж боддог. Харвардын оюутан гэхээр хүмүүс их сүртэй хүлээж авдаг учраас би хүмүүст тэр бүр хэлээд байдаггүй.

Ийн залуус маань АНУын Бостон хотод орших Харвардын хотхонд өөр өөрийн сонирхсон мэргэжлээр хичээнгүйлэн суралцаж байна. Хүүхдүүдтэй ярилцаж байхад хамгийн сайхан өөдрөг сонсогдсон нь төгсөөд эх орондоо очиж ажиллаж өөрийнхөө үүргийг гүйцэтгэнэ  гэдэг л  өгүүлбэр байлаа.
Ийм сайхан ирээдүй бэлтгэгдэж байгаа учраас Монголын маань ирээдүй Ерөнхийлөгчийн хэлснээр гэрэлтэй л байна даа.



Харвардын номын сангийн байр. 15 сая номтой эл номын сангийн номын тавиурын урт 90 гаруй км юм.


Харвардыг 1636 онд үүсгэн байгуулсан
санваартан Жон Харвардын хөшөө

1 Сэтгэгдэл
baklawrin zergeer bol dandaa hobby-oos ywdag baisan. harin ene jil 45-r surguuliig tugssun ohin harvard-d tentssen shvvdee. ym bolgoniig vgvisgeh hereggvi
Yu geech Harvard -dad hezee ch ulsiin surguuliin huuhduud orj chadahgui. Ter unetei surguuliin huuhduud l yavna sh dee haha iim yumand itgeed hereggui.
baklawrin zergeer bol dandaa hobby-oos ywdag baisan. harin ene jil 45-r surguuliig tugssun ohin harvard-d tentssen shvvdee. ym bolgoniig vgvisgeh hereggvi
Bayarlall ih saihan medeelel boljee
Ãîðüêèéí íýðýìæèò ñóðãóóëü õàìãèéí àëäàðòàé íü ë áñàí ø äýý .ßìàð á¿ä¿¿ëýã àòààðõóó õ¿ìíèé ¿ã âý. Àð÷ààã¿é àòààðõóó ººäã¿é çàíãàà òàòâàë òààðíà ø äýý ×àì øèã èéì ¿ã õýëæ ÿðüæ áàéãàà õ¿ìí òèéì õààëãààð íü òîíãîéæ øàãàéõ ÷ ýðõ îëäîõã¿é áõ îÊ õõ
Энэ одоо яруу найрагч юм уу Яруу найрагчтай холбоотой хүн бичсэн байх аа.
Горькийн утга зохиолын дээд сургууль дээр үед тэгж их алдартай байсныг санадаггүй. Энийг бичсэн нөхөр өөрөө Горький төгссөн юм байгаа биз.
Хамгийн их уншсан