Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ҮХАА-н сайд Х.Баттулга Хөнгөн үйлдвэрийн салбарт хамаарах ТББ-ынхантай уулзав


Хөнгөн үйлдвэрлэлийн салбарын төрийн бус байгуулагуудын төлөөлөл 23 хүн уулзалтад оролцож, салбарын сайддаа үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал зэргээ танилцуулж, хөгжлийн гарцыг хайн ярилцав. Уг уулзалтад ҮХАА-н дэд сайдаар саяхан томилогдоод байгаа Б.Цогтгэрэл, Ц.Туваан болон ТНБД Х.Золжаргал, Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярмаа нар оролцов.

Энэ үеэр  Монголын ойчдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч  Г.Лувсанцэрэн Засгийн газрын 2011 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан хөтөлбөр, төлөвлөгөөг эрчимжүүлэх, Ойн хаягдлаар хавтан үйлдвэрлэх төслийг дэмжих, Ой модны үйлдвэрлэл эрхлэгчдийн холбоо  /ОМҮЭХ/-ны тэргүүн Д.Баасанбямба, ОМҮЭХолбооны дэд тэргүүн Ч.Маамуу, ОМҮЭХолбооны гүйцэтгэх захирал Н.Долгорхүү нар Ой модны нөөцийг зөв зохистой ашиглах, сурагчийн ширээ сандлын тендерт оролцож Монголын үйлдвэрлэгчдийг дэмжих талаар саналаа хэллээ. Мөн Ойн газрын ашиглалтын хэлтсийн дарга Л.Ням Мод бэлтгэлийн төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж байгуулж ажиллуулах, мод модон материалын бирж байгуулах нь зүйтэй гэж үзэж байгаа ажээ.

 Монголын гэр үйлдвэрлэл эрхлэгчдийн нэгдсэн холбоо /МГҮЭН/-ны тэргүүн Д.Отгонпүрэв, МГҮЭНХолбооны дэд тэргүүн М.Батсүх Монголын гэр хөтөлбөрийг батлуулах шаардлага, Мянганы сорилтын сангаас олгож байгаа монгол гэрийн иж бүрдэл /дулаалга/ нийлүүлэх ажил, гэрийн олон улсын өв санд /Гиннесийн номонд/ бүргүүлэх ажил зохион байгуулах зэрэг асуудлыг хөндлөө.

 Монголын Ноос ноолуурын холбоо /МННХ/-ны дэд тэргүүн Г.Ёндонсамбуу, МННХ-ны  гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг нар Засгийн газрын бондын санхүүжилттэй ноолуурын үйлдвэрүүдэд олгосон хөнгөлөлттэй зээлийн хэрэгжилт хангалтгүй байгаа талаар дурдсан нь уулзалтад оролцогчдын анхаарлыг татлаа.

Мөн ноолуурын экспортод тавих хяналт, Монголын Ноос, ноолуурын салбарт хамтран хэрэгжүүлж байгаа хамтын маркетинг, хамтын  чанарын брэнд тэмдгийг бий болгох ажлын хэрэгжилтэд дэмжлэг авах хүсэлтээ уламжиллаа. 

Монголын арьс шир үйлдвэрлэлийн холбоо /МАШҮХ/-ны ерөнхийлөгч Б.Энх-Амгалан,  МАШҮХ-ны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан  арьс шир үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, Монголын арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн холбоо /МАШБҮХ/-ны гишүүн “Мон Ланс”ХХК-ийн захирал Н.Сүхээ “Сурагч цүнх” төслийн талаарх тулгамдсан асуудалыг хөндлөө.

Оёдлын нэгдсэн холбооны тэргүүн Ч.Оюунцэцэг, Оёдлын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал М.Жаргалмаа, Оёдлын нэгдсэн холбооны  төлөөлөн удирдах зөдлөлийн гишүүн Ч.Буянбаатар, Оёдлын нэгдсэн холбооны нарийн бичиг Амраа нар дотоодын зах үээлд өөрийн орны бүх төрлийн бэлэн хувцасны хэрэгцээг ханган нийлүүлэх нөхцөл бүрдүүлэх гэх мэт олон асуудлаар уулзалтад оролцогчид санал бодлоо илэрхийлсэн.

0 Сэтгэгдэл
Aris. shir bolovsruulax yildveriig xotoos gargaxiig xysie
Хамгийн их уншсан