Шатахууны үнийн талаар мэдээлэл хийнэ
2012 оны 9 сарын 25
ОХУ ирэх сарын 1-нээс нефтийн экспортын татвараа нэмэхээр болсон тухай тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацах болсон. Тэгвэл  шатахуунаар ОХУ-аас хараат манай орны хувьд шатахуун импортлогч компаниуд үнээ нэмэх байх гэсэн айдас байна. Иймд ШӨХТГ-аас энэ талаар болон өмнө нь шатахуун импортлогч нарт ногдуулсан 17 тэрбум төгрөгийн асуудал, их дээд сургуулиуд үгсэн хуйвалдан төлбөрөө нэмсэн талаар өөрийн байранд хэвлэлийн хурал хийхээр болжээ. Хэвлэлийн хурал маргааш 11 цагт болох юм.

Б.Жав
Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.