Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Х.ТЭМҮҮЖИН: Манай яаманд намын харьяалалтай ажилтан байх ёсгүй

Яамныхаа харьяа агентлагуудын удирдлага, иргэд, төрийн бус байгууллагынханд ирэх дөрвөн жилд салбартаа хэрэгжүүлэх бодлого, шинэчлэлээ танилцуулах үеэр Хуульзүйн сайд Х.Тэмүүжинтэй ярилцсанаа хүргэе.

-Хууль зүйн яамны бүтцэд өөрчлөлт оруулснаар хэчнээн хүн ажлаас чөлөөлөгдсөн бэ?
-Орон тооны давхцал 10-аад гарлаа. Гэхдээ бүгдийг нь ажлаас чөлөөлөөгүй. Заримыг нь өөр ажилд сэлгэсэн бол зургаан хүн яамнаас гарсан. Тэд яамны шинэ бодлого, зарчим, ялангуяа ажлын ачааллыг дийлэхгүй гэдгээ хэлээд гарсан л даа. Ерөнхий сайд биднийг 12-оос доошгүй цаг ажиллах ёстой гэсэн шүү дээ. Манай яаманд ч ингэж ажиллах шаардлага байна. Энэ намрын чуулганаар л гэхэд найман хууль өргөн барина. Гэтэл эдгээр хуулийг бичиж, боловсруулах хугацаа хоёрхон сар. Ажлын ачаалал даахгүй, мэдлэг чадваргүй хүн байсан. Өмнө нь техникийн шинжтэй ажил хийгээд болж байна гэж ойлгодог ажилтан олон байсан бол одоо англи хэл, хууль боловсруулах ур чадвар шаардаж байгаа. Энэ бүхнээс шалтгаалж, зарим ажилтан шаардлага хангахгүй байгаа учраас ажлаас чөлөөлөгдсөн.

-Яаманд цагдаа, хил хамгаалах байгууллагын төлөөлөл ажилладаг байсныг бас болиулсан гэв үү?
-Орон тооны бүтцийн өөрчлөлтөөр зарим мэргэжилтэн ажлаас гарсан. Цагдаа,  хил хамгаалах зэрэг байгууллагаас манай яаманд төлөөллийн журмаар хүмүүс ажилладаг байсныг өөрчиллөө. Уг нь, манай яам бодлогоо гаргаад тухайн байгууллагад төлөөллөө ажиллуулах ёстой шүү дээ. Гэтэл яамны ажлыг мэдэхгүй мөртлөө харьяа байгууллагын хүмүүс ажиллаж байсан. Тухайн агентлагууд хурал дээр санаа бодлоо илэрхийлэх ёстой болохоос яаманд “Элчин сайдаа” ажиллуулж болохгүй. Ийм албан хаагчдын орон тоог цөөлсөн.

-Ингэж орон тооны цомхотгол хийж, яамны газар, хэлтсийн дарга нарыг томилсныг намын харьяалалтай томилгоо гэж шүүмжилж байгаа. Үүнд ямар тайлбар өгөх вэ?
-ХЗЯ-нд намын харьяалалтай мэргэжилтэн байх ёсгүй. Төрийн албаны хуулиар хориотой. Хэрэв намын харьяаллаар ажлаас халагдсан гэж байгаа бол тэр хүн яагаад өнөөг хүртэл намын харьяалалтай явж байсан юм бэ гэсэн асуудал үүснэ. Тийм бол тэр хүн хууль зөрчсөн байна. Тэгээд ч намын харьяаллаар ажилтан халж, томилоогүй.

-МУИС-ийн төгсөгч нарыг яамны газар, хэлтсийн даргаар томилсон нь янз бүрийн хардлага төрүүлж байх шиг ээ?
-Би ажлын ур чадвар, бодлогын зөрүүнээс шалтгаалаад их сургууль хамт төгссөн ангийнхаа хүүхдийг “Уучлаарай гараарай” гэж хэлсэн. Өмнөх дөрвөн жил хууль зүйн салбарт ийм бодлого боловсруулж, өөрчлөх ёстой гэхэд эсэргүүцэж байсан хүмүүстэй хамтарч ажиллаж чадахгүй. Тийм учраас “Эсэргүүцэж байсан бодлогоо дэмжиж ажиллах бололцоо байна уу” гэж асуухад өөрсдөө “За, уучлаарай. Надад тэгье гэж ажиллах ёс суртахууны эрх алга. Яагаад гэвэл, өнгөрсөн дөрвөн жил сонин хэвлэлээр олон ярилцлага өгсөн. Бүх бодлогыг эсэргүүцэж байсан. Одоо таныг дэмжиж ажиллавал нохой шарваач, ноён урваач гэдэг шиг л юм болно” гээд ажлаас гарсан тохиолдол байна. МУИС-ийн төгсөгч нарыг томилсон нь үнэн. Тэд МУИС-ийг төгссөн боловч дараа нь барууны улс оронд боловсрол эзэмшиж, доктор, магистрын зэрэг хамгаалсан.  Нөгөөтэйгүүр, бидний хэрэгжүүлэх гэж байгаа бодлогын чиглэлээр туршлага хуримтлуулсан хүмүүс юм.

-Та харьяа агентлагуудынхаа дарга нарт хандаж “Шинэчлэл халаасандаа хувийн эрх ашиггүй байх ёстой” гэлээ. Танай яамны багаас хувийн эрх ашиг, ашиг сонирхол үнэртэхгүй нь гэж ойлгож болох уу?
-Хууль зүйн салбарт хувийн эрх ашгийг үнэлэхэд их зовлонтой. Ямар ч байсан шинэ томилгоо дунд томоохон аж ахуй эрхлэгч юм уу, эсвэл бизнес бүлэглэлийн төлөөлөл байхгүй. Нөгөөтэйгүүр, яамны ажил цалгардуулж, хувийн бизнесээ хөөгөөд явах хүн ч багтаагүй. Бүгд мэргэжлээрээ ажиллаж байсан хүмүүс. Тийм учраас манай яамныхан хувийн ашиг сонирхлын хувьд харьцангуй гайгүй. Бусад яам бол зовлонтой шүү дээ. Маш их хэмжээний мөнгөний асуудал шийдвэрлэнэ. Эдийн засагт оролцоно. Тиймээс бизнес эрхлэгч эсвэл компанийн эзэд орж ирчих гээд байдаг. Манай яаманд компанийн захирал өмгөөлөгч хийгээд явна гэсэн ойлголт байхгүй.

-Хууль хяналтын салбарыг шинэчлэхийн тулд одоо мөрдөж буй Эрүүгийн хуулийг зайлшгүй өөрчлөх шаардлагатай гэдгийг хуульчид дуу нэгтэйгээр хэлдэг. Энэ тухайд...?
-Ер нь, манай ял шийтгэлийн бодлого буруу. Ялын төрөл хэтэрхий цөөхөн. Хорих ял давамгайлсан учраас нийгмийг шоронжуулдаг. Мөн, шинэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чадвар үнэхээр байхгүй. Авлигын зүйлчлэлээр яллах гэтэл учир дутагдалтай болж байна. Эцсийн дүндээ авлигын хэргийг ямар зүйл заалтаар яллаж байна вэ гэхээр нягтлан бодох юм уу, санхүүгийн мэргэжилтэнд хариуцлага тооцох зүйл ангиар яллахад хүрч байна. Зохион байгуулалттай гэмт хэрэг гэхэд социализмын үеийнхээс тэс өөр болсон. Зохион байгуулалттай хүн хөнөөх, төрийн өмч шамшигдуулах, хулгайлах эсвэл мөнгө угаах гэх мэт шинэ төрлийн эдийн засгийн нүсэр том хэрүүл үүсэх боллоо. Ашиг нь маш их мөнгөн дүнгээр илэрхийлэгдэнэ. Оролцогч нь эрх мэдэлтэн, мэргэжилтнүүд. Тэгэхээр үүнийг одоогийн Эрүүгийн хуулиар шийдвэрлэж чадахгүй байна.  Тиймээс энэ хуулийг өөрчлөх ёстой.

-Нэг хэсэг хил хамгаалах албыг БХЯ-нд шилжүүлэх тухай яриа гарсан. Сүүлийн үед хилийн цагдаа болгоё гэж ярих юм. Сайдын хувьд та алийг нь дэмжих вэ?
-Өмнөх сайдын үед хил хамгаалах албыг хилийн цагдаа болгож өөрчилнө гэсэн концевц явж байсан. Би тэр концевцийг үргэлжлүүлнэ. Энэ нь хилийн цэргийг цагдаатай нийлүүлнэ гэсэн үг биш. ГИХАЭГ-т хүртэл хяналтын байгууллага бий болгож байна.
Батлан хамгаалах яам руу ч шилжүүлэхгүй. Хил хамгаалах албыг цаашид хууль сахиулах алба болгон өөрчилж, шинэчилнэ. Гэхдээ тэднээр хил хамгаалах хяналт хийлгэхийн тулд орчин үеийн тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангасан ёстой. Хүний хүчин зүйл гэхээс илүү зохион байгуулалтын зөв бөгөөд үр ашигтай ажилладаг, хүчирхэг хилийн албатай болох болно.    

0 Сэтгэгдэл
Энэ тэмүүжинд хил хамгаалах асуудал хэрэгтэй болчихоо юу. Юу гаж хуцаад байна аа. Тэр эмнэлгээ яасан бэ? хулгайч аа. Зүээр баригдаж байсан эмнэлгийг балиартуулж хаячихаад тэгээд бас аппаратыг нь эвдччихээд бас шинэчлэл гээд хуцаад байдаг муу бөөётөй жингэр вэ чи. Амеркын тагнуул аа .
ТИЙМ ШҮҮ
Ene odoo bolimoor ym. Nuuts amragaa hurtel uurinhuu zuwluhuur awaad l... Ichdeggui ym bh da
Урьдчилан хорих төвд хоригдож буй хүмүүс тамхи татах ёсгүй журамтай ажээ. Баахан хоригдоод ядаж тамхинаас гараад ирэх байх гэж горьдсон чинь харин ч тэр ангийн ажилтнууд нь тамхины ченж болчихсон тул эцэг эх бид өрд баригдаж дууслаадаа. Хүний мөс чанар юу ч алга. Тамхинаас гарч чадахгүй бол манай тэр яах гэж хэрэг хийсэн юм. Тамхи татаж болохгүй гэж хууль гаргахдаа тэр хууль сахиулагчид луйвраа л хуульчилж байж. Бидний дүр төрх. Монгол хүний мөс гээд л 1 тамхийг 10 мянгаар, дээр нь шагналтай оруулаад байлаа шүү дээ. Монголын нүгэлтнүүд би тэгээд тэр хэд л байгаасай. Бүх юм нь худлаа. Хоолны захиалга аваад түүнийг нь өгөхгүй, мөнгийг хурааж аваад л ор сураггүй. Би хүний нэр хэлж чадах ч системийн өөрчлөлт л чухал.
temiijin bodoldoo unench baij MONGOL ulsaa uls shig bailgahiin tuluu hicheegeerei. Demjij bgaa shuu
Halaa soliog shinechlel gedeggui baih oo. Bas huulichdiig zuvhun MUIS beltgeed baidaggui bailgui dee. Tegeheer sain huulichdiig zuvhun uuriin oiriin hureenees l haisan ni todorhoi bna.
Tanai TNBD yamar shalguuraar tomilogdson yum be. Namd elseh eseh ni huvi hunii asuudal, turiin jinhene alban haagch bolood namaasaa tudgelzdeg, Ter tudgelzsen urgudul ni TZUG-t baij baigaa buguud tendees hen yamar namd gishuun baisniig ta tuvuggui olno shuu dee. Humuus tuuniig namiin haryalal gej helj baigaa yum. Jishee ni Bat-Ulzii darga ali namiig demjdegeesee shaltgaalj gol gazriin darga bolj baigaa biz dee.Ta iimerhuu baidlaar yariltslaga uguud baival uuriiguu l ballaadbna daa.
Bodvol uurchlultiig ingej l hiideg bailgui dee. amjilt.
Дэмжиж байна, Гурван санаа хэлье. 1-д Цэрэг гэдэг талаасаа нөгөө талаас Хилийн цэрэг, Дотоодын цэрэг гэж хэлж ярьж байгаа Энэ ХЦ, ДЦ 2-нь хуулийн гэхээсээ илүү Зэвсэгт хүчний үүрэг зохицуулалт байхыг анхаарах биз. Одоохондоо Цагдаа дотор ДЦ-ийн хэрэгцээ шаардлага юу байна даа, 2-д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газар, Удирдлага нь их л бүдүүлэг болхи Төрийн албаны нэр хүндийг унагасан хүмүүс байгаад байх юм даа. Эднийд шинэчлэл зайлшгүй хэрэгтэй. 3-д Дотоод хэргийн академи байгуулагданыг ер нь хүмүүс нэг их сайшаахгүй л байгаа шүү
Odoo bolioch dee. ulaan tsaim hachin yum hiichiheed site buhneer tuuniigee reklamdaad baih yamar heregtei yum be HZS-iin shiidver busdad bodit jishee boloh yostoi bish uu
Хамгийн их уншсан