Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч “TIME”, “Wall Street Journal”-д зочлов

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн67 дугаар Чуулгандоролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж АНУ-даа төдийгүй дэлхийд алдартай хэвлэл мэдээллийн байгууллага болох Тайм сэтгүүлийн газар зочлов.

1923 онд байгуулагдсан, одоо долоо хоног тутам тогтмол 25 сая хувь хэвлэгддэг Тайм сэтгүүл нь дэлхийн есөн бүсийн уншигчдын хүртээл болсон хамгийн нөлөө бүхий хэвлэл юм.
 
Тайм сэтгүүл Монгол Улсын Ерөнхийлөгчийг 2012 оны онцлох гурван хүний нэгээр нэрлээд байгаа бөгөөд өнөөдөр тус сэтгүүлийн гол хүмүүс болох ахлах редактор Жёоти Тоттман, мэдээллийн албаны дарга Ховард Чуа Йөэн, Олон улсын фото редактор Патрик Витте, редактор Бобби Гош, сэтгүүлч Ишаен Тароор, гүйцэтгэх редактор Радика Жонес, “Sport illustrated”-ийн редактор Терри, МакДоналд, эрхлэгч Марта Нельсон, Олон улсын редактор Жим Фредрик, редактор Рик Стенгел нар Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзан чөлөөт ярилцлага зохион байгууллаа.
 
Тэд Монгол орны өнөөгийн улс төр, эдийн засаг, ялангуяа уул уурхай, түүх, соёлын талаар асууж дэлгэрэнгүй хариулт авав. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн НҮБ-ын чуулганд хэлсэн үг, ялангуяа авлигын асуудлаар баримталж буй бодлогын тухайд нухацтай ярилцаж санал солилцов.
 
Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Уолл Стрийт Жоурнал (Wall Street Journal)-ын редакцийн урилгыг хүлээн авч тус сэтгүүлд зочлон ярилцлага өглөө.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан