Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НИТХ-ын нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгчээр Б.Энхболдыг томилжээ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 18 дугаар тогтоолоор, НИТХ-ийн нарийн бичгийн дарга бөгөөд албаны ажлын даргын түр орлон гүйцэтгэгчээр Бөхчулууны Энхболдыг томиллоо. Өмнө нь албан тушаалд Батбаясгалан ажиллаж байсан юм. Шинээр томилогдсон Б.Энхболдын тухай мэдээллийг хүргэе. Улс төр судлаач, эрх зүйч, хүний нөөцийн удирдлага мэргэжилтэй. Улс төрийн шинжлэх ухааны докторант, эрх зүйн Магистр, хүний нөөцийн удирдлагын мэргэжлийн зэрэгтэй. 2003 оны 11-р сараас Соросын Сангийн “Мэтгэлцээн хөтөлбөр” Нээлттэй Мэтгэлцээний Холбооны гүйцэтгэх захирал
2004 оны 12-р сараас Ньюком группын Иргэний агаарын тээврийн төсөл Олон нийттэй харилцах мэргэжилтэн
2005 оны 7-р сараас  Ньюком группын охин компани “Изинис-Эйрвэйз” иргэний агаарын тээврийн компаний Олон нийттэй харилцах мэргэжилтэн
2006 оны 3-р сараас  Ньюком группын охин компани Мобиком корпорацийн Төлөвлөлт судалгаа, олон нийттэй харилцах мэргэжилтэн
2007 оны 4-12 сар Ардчилсан намын олон нийтийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга
Боловсрол:
 
1989-1999  Ерөнхий боловсролын Ирээдүй цогцолбор сургууль
1999-2003 МУИС-ийн Нийгмийн Шинжлэх Ухааны сургуулийн Улс төр судлалын тэнхим
 
2004-2006 Удирдлагын академийн нийгмийн удирдлагын сургууль
2005  Санхүү Эдийн засгийн дээд сургуулийн Удирдах ажилтны MBA хөтөлбөр
2011 Жорж Масоны их сургуулийн Хүний нөөцийн Удирдлагын мэргэжлийн зэрэг( PHR)
2010-2012 АНУ-ын Индианагийн Их сургуулийн Хуулийн сургуулийг Мастерийн зэрэгтэй төгссөн.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан