Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Барак Обамаг цэргийн гэмт хэрэгтэн гэв

АНУ-ын Ерөнхийлөгчид бие даан нэр дэвшиж байсан  Ральф Нейдер  Politico сонинд өгсөн ярилцлагадаа өнөөгийн Ерөнхийлөгч Барак Обамаг цэргийн гэмт хэрэгтэн гээд түүний гадаад бодлогыг шүүмжилсэн байна.
Тэрээр Обамагийн талаар “Түүнд бусад улс орны тусгаар тогтнол ямар ч ач холбогдолтой биш. Түүний нисэгчгүй аппаратууд Пакистан, Афганистан, Йеменд хэнийг ч алж байсан хамаагүй. Энэ бол цэргийн гэмт хэрэг, үүнийхээ төлөө тэр хариуцлага хүлээх ёстой” гэж Нейдар мэдэгджээ.
Тэр бас “Обама бага Бушаас долоон дор” гээд “Бушаас хэн ч юу ч олж долоогоогүй, тэгвэл Обама итгэл хөсөрдүүлж, хуулийг зөрчсөн” гэсэн байна. Ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан  Нейдер Бүгд найрамдах намыг бас “Хамгийн харгис, хамгийн итгэлгүй, 1850-иад оных шиг цэрэгжсэн нам” гэжээ.
Улс төрч, өмгөөлөгч Ральф Нейдер  хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Ерөнхийлөгчийн сонгуульд дөрвөн удаа бие дааж болон “Ногоон нам”-аас нэр дэвшиж байсан юм.

Ц.Хас

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан