Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Барак Обамагийн онгоц эргүүлэгт орлоо

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн “Боинг-747” онгоц өнөөдөр Огайо мужийн Толедо хотын нисэх буудалд буухдаа салхины хүчтэй эргүүлэгт орж нисэгчид нь хоёр дахь оролдлогоороо амжилтттай газардсан байна. Энэ талаар мэдээлсэн Си-эн-эн агентлаг өтгөн манантатй цаг агаарын таагүй байдлаас болсон гэсэн байна. Зорчигдоос хэн ч бэртэж гэмтээгүй байна.
Энэ сарын 21-ний өдөр АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч  Митт Ромнигийн гэргий Энн Ромнигийн сууж явсан онгоцон дотор гал гарснаас Колорадо мужид бас яаралтай бууж байсан юм.

Ц.Хас

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан