Зөвшөөрөлгүй хашаа хайс, хаяг, сурталчилгааны самбарыг буулгаж байна
Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжлөн батламж гардууллаа
Нутгийн зарим хэсгээр бороо, нойтон цас орно
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 25 байршилд зохион байгуулна
БНСУ-ын Кёнсанбүг мужтай байгальд ээлтэй эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллана
Хайлаастын замд зам тээврийн ноцтой осол гарчээ
Олимпын бамбар асаж, Парис хүрэх аялалдаа гарлаа
ЗГ: Ипотекийн зээлийн хэрэгжилт болон түрээсийн орон сууцны талаар хэлэлцэнэ
БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ
НӨАТ-ын сугалааны азтанууд өнөөдөр тодорно
Оросоос зэвсэг хил давуулдаг бүлгийг баривчилжээ
ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны Алтайн бүгд найрамдах улсын Удирдах газрын албан хаагчид Оросоос Монгол руу хууль бусаар зэвсэг оруулдаг бүлэг хүнийг их хэмжээний сум хэрэгсэлтэй явж байхад нь илрүүлэн браивчилсан байна. Тус албаны хэвлэлийн албанаас мэдээлснийг үзвэл Тувагийн нэг, Алтай бүгд найрамдах улсын Кош-Агач тосгоны хоёр, монголын нэг иргэн байжээ. Тэд Томск болон Алтайн хязгаараас сум хэрэгсэл авч Кош-Агачид авчраад хил давуулан монголын иргэдэд өгдөг байсан байна. Энэ удаа тэднийг баривчлахад 50 мянга орчим сум, задалсан буу зэвсэг гарчээ. Бүлгийн өөр ямар ямар гишүүн байгаа, хил давуулдаг ямар суваг байгааг мөрдөн шалгаж байгаа юм байна.
Ц.Хас
0 Сэтгэгдэл