Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ажлын хороо, дэд хороодын дарга нарыг батлав

НИТХ-ын өнөөдрийн хуралдаанаар НИТХ-ын ажлын 7 хороо, 10 дэд хорооны дарга, бүрэлдэхүүнийг баталлаа. Хороодод тус хуралд суудалтай бүх намуудын төлөөллийг багтаасан байна.

1. Хуульзүй, төрийн байгуулалтын хорооны даргаар Д.Оросоо
•    Хүний эрхийн дэд хорооны даргаар С.Ононбаяр
•    Ёсзүйн дэд хорооны даргаар           Ц.Энхцэнгэл,
2. Төсөв, санхүү, эдийн засгийн хорооны даргаар  Д.Хүрэлбаатар
•    Төсвийн зарлага хяналтын дэд хорооны даргаар Д.Авирмэд
•    Нийслэлийн татвар, татвар, төлбөр хураамжийн асуудал эрхэлсэн дэд хорооны даргаар Л.Нарантуяа
•    Хөрөнгө оруулалт, хөгжлийн асуудал эрхэлсэн дэд хорооны даргаар Р.Дагва
3. Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны даргаар Л.Шагдаррагчаа
•    Газрын менежментийг боловсронгуй болгох асуудал эрхэлсэн дэд хорооны даргаар Ц.Буяндалай
•    Замын түгжрэлийг бууруулах асуудал эрхэлсэн дэд хорооны даргаар Д.Бадарсан
4. Байгаль орчин, экологийн хорооны даргаар Б.Саранчимэг
•    Агаарын бохирдлыг бууруулах асуудал эрхэлсэн дэд хорооны даргаар Ц.Одонтунгалаг
•    Ногоон байгууламжийг хөгжүүлэх, хөрсний бохирдлын асуудал эрхэлсэн дэд хорооны даргаар Л.Сайнтөгс,
5. Гэр хорооллын хөгжлийг дэмжих хорооны даргаар Л.Наранбаатар,

6. Нийгмийн бодлогын хорооны даргаар Г.Ганбаяр
•    Эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлыг хангах асуудал эрхэлсэн дэд хорооны даргаар Ж.Амарсанаа
7. Өргөдөл, гомдлын хорооны даргаар Ш.Одгэрэл нарыг баталлаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан