Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголын чоно Буриадын малчдыг сандаргаж байна

Буриадын анчдын тооцоогоор бол монголоос олон тооны чоно хил даван орж ирж байгаагаас эндхийн чонын тоо тав дахин өсч дөрвөн жилийн өмнөх шигээ 2500 гараад байгаа юм байна. Ингэснээр чоно мал аж ахуйд ихээхэн хохирол учруулах болжээ. Малчин Байр Юмтанов энэ зун гэхэд  л долоон малаа чононд бариулсан байна.  Тэрээр “Кударины нутагт унага бүр үлдээгүй. Чоно монголоос хил даван орж ирж байгаа болохоор хил дээр буудаж болдоггүй” гэж ярьжээ. Хавар бүр Байр унага барьж байгаа чонотой халз тулжээ. Чоно эзнээс нь ч айхгүйгээр унагыг нь барьчихаад явсан байна. Одоо бол малаа байнга харж, шөнөдөө манаж хонохгүй бол болохгүй болсон гэж Байр хэлж байна. Анчид байгаа ч энэ зун 48 чоно л агнасан гэнэ. Энэ зун чонын арьсны үнийг нэмсэн ч монголоос чоно орж ирсээр тоо нь улам олширч байна гэж малчид ярьж байгаа гэнэ. Энэ талаар буриадын радио телевизийн компани мэдээлжээ.


Ц.Хас

0 Сэтгэгдэл
манай хэдэн чононд оросын их тайга үхэх аюулаас аврагдах ганц газар нь болсон байна. Хятадууд чоныг маань үнэд оруулж ***** явдал ихдэхээр чононууд маань хил даван оргон зайлжээ. Тэгээд ч оросын нуташт бас хоол олдох нь их байх даа. Нутгаа битгтй бүр мартчихаарай Хааяа орж ирж малаа малладаггүй малчдыг хашрааж байгаарай. Хурдан буутай жиптэй монголчуудаас зугтаж ой уулаар явж байгаарай
tennegteg sdaanud we mongol chonuud mongoliin tal nutagtaa bga sdaanuud mini
Хамгийн их уншсан