Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эцгийг нь хулгайлсан гэж Их мастер Спасскийн хүү үзэж байна

Зөвлөлтийн шатарчин Борис Спасскийн хүү эцгийгээ хулгайлсан, эрхийг нь зөрчсөн гэж францын шүүхэд ханджээ. Францад 30 жил амьдарч байгаа их мастер, дэлхийн аварга  наймдугаар сарын 16-нд Фарис дахь гэрээсэ гарч алга болжээ. Гэр бүлийнхэн нь түүнийг Оросын ЭСЯ-нд аваачиж нэг дуаагийн паспорт олгосон байж магадгүй гэж таамаглаж байна. Яагаад гэвэл наймдугаар сарын 18-нд их мастерын ярилцлага “Комсомольская правда” сонинд гарч гэр бүлийнхэн нь түүнд таагүй ханддаг гэж ярьжээ. Түүнийг Парисаас зугтахад нь найзууд нь тусалсан гэсэн байна.
Есдгээр сарын эхээр түүнийг хүү нь Москвагийн нэгэн эмнэлэгээс олсон байна. Хүүгийн нь хэлснээр бол Спасский их мастер яаж орост ирснээ санахгүй байга атөдийгүй сонинд ярилцлага өгөөгүй гэжээ.
Эмнэлэгт Валентин Кузнецова гэдэг эмэгтэй өөрийгөө Спасскийн төлөөлөгч гээд байж байсан байна. Эцгийг нь Парисын эмнэлэгт хэвтэж байхад хүү нь тэр эмэгтэйг нэг удаа харсан гэнэ. Энэ бүхнээс үүдээд бага Сапсский эцгийгээ хулгайлсан гэж үзэж байгаа юм байна.
Борис Спасский 1955 онд дэлхийн залуучуудын шатрын аварга болж, олон улсын их мастер цол хүртэж байсан юм. 1961, 1973 онд ЗХУ-ын 1969 онд дэлхийн аварга болжээ. 1976 онд Францад гарсан ч ЗХУ-д эргэн ирэх эрхээ хадгалж үлджээ.

Ц.Хас

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан