Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Х.Баттулгыг Ц.Нямдорж гүтгэсэн эсэхийг эцэслэн шийднэ


УИХ-ын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгын нэр төрийг  УИХ-ын гишүүн Ц.Нямдорж гутаасан эсэхийг  Улсын дээд шүүхэд өнөөдөр дэнслэх гэж байна.  Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж энэ оны гуравдугаар сарын 21-ний өдрийн хэвлэлийн бага хурал, телевизийн "Сайд ба сэтгүүлч" ярилцлагад орохдоо Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд асан, УИХ-ын гишүүн Х.Баттулгыг олон тэрбум ам.долларын өртөгтэй төмөр зам барих гэрээг нууцаар байгуулсан хэмээн мэдэгдсэн юм. Харин Х.Баттулга гишүүн үүнийг өөрийг нь гүтгэсэн гэж үзэн, нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд гомдол гаргасныг  Хан-Уул дүүргийн шүүх 2012 оны тавдугаар сарын 18-нд хэлэлцээд, сайд Х.Баттулгын нэр төрийг сэргээж, Ц.Нямдоржийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр уучлал гуйхыг даалгасан юм.

Үүний дараа Ц.Нямдорж гишүүн Хан-Уул дүүргийн шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн Нийслэлийн шүүхэд гомдол гаргасан боловч Нийслэлийн шүүх түүний гомдлыг хэрэгсэхгүй болгож, Х.Баттулгын нэр төрийг сэргээсэн Хан-Уул дүүргийн шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан байгаа. Гэтэл УИХ-ын гишүүн Ц.Нямдорж дээрхи хоёр шатны шүүхийн шийдвэрийг дахин эсэргүүцэж, Улсын Дээд шүүхэд хандсан юм. Улсын Дээд шүүх Ц.Нямдорж гишүүн Х.Баттулгыг гүтгэсэн эсэх, анхан шатны хоёр шүүх үнэн зөв шийдвэр гаргасан эсэхийг өнөөдрийн хурлаараа хэлэлцэх гэж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан