Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч, Ерөнхий сайд С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөлөө


Өнөөдөр УИХ, Засгийн газрын гишүүн, ардчиллын алтан хараацай С.Зориг агсны ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн өдөр. Тэртээ 14 жилийн өмнө яг энэ өдөр
тэрээр бусдын гарт зэрлэгээр амиа алдсан юм. Түүний хөшөөнд ар гэрийнхэн, журмын нөхөд, хүндэлж явдаг хүмүүс нь жилд хоёр удаа буюу төрсөн өдөр, амь үрэгдсэн өдөр нь хүндэтгэл үзүүлж, эргэн дурсдаг.
Тиймээс өнөөдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Ардчилсан нам, Монголын ардчилсан холбооны гишүүд, УИХ дахь АН-ын бүлгийнхэн, ардчиллын анхдагчид, С.Зориг агсны найз нөхөд, гэр бүлийнхэн өглөө 11:00 цагт С.Зориг агсныг хүндэтгэн, хөшөөнд нь цэцэг өргөлөө. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан