Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Яармаг орчимд утаа бага ялгаруулдаг зуух түгээнэ

Хан-Уул дүүргийн 6-р хороо Яармагийн гэр хороолол  энэ жилээс түлшинд хэмнэлттэй, утаа бага гаргадаг зуухны түгээлтэд хамрагджээ.  Зуухны төслийг тендерт шалгарсан “Рояал өүшн” компани хэрэгжүүлнэ. Тус компанийн “Дөл” зуух нь галын нөлөөнд ордоггүй хүйтэн төмрөөр хийгдсэн тусгай жороор бүтээгдсэн крамкин доторлогоотой найман кг нүүрс 4-5 цаг шатна. Шаталт дууссаны дараа дулаанаа хоёр цаг барихаар бүтээгдсэн аж. Энэ нь нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд хийгдэж байгаа юм. Энэ зуухыг түгээх ажлын эхлэл болгож Яармагт байрлах Хан-Уул дүүргийн 5,6,8-р хороонд зуух түгээх ажлыг өнөөдөр эхлүүлээ. Эл ажиллагаанд  нийслэлийн Үйлдвэрлэл экологийн асуудал хариуцсан орлогч дарга Д.Пүрэвдаваа болон дүүрэг, нийслэлийн агаарын чанарын албаныхан оролцлоо.

Д.Мөрөн

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан