АНУ-ын Ореган мужийн Ривертон хотод нэгэн фермер өвгөнийг өөрийнх нь гахай идсэн хэрэг өнгөрсөн лхагва гарагт гарчээ. 70 настай фермер торойнуудаа тэжээх гэж гараад тэр чигтээ алга болжээ. Терри Вэнс Гарнерийн төрөл төрөгсөд тун ч удалгүй цагдаад хандсан байна. Хууль сахиулагчдыг ирэхэд хамаатнуудын нэг нь Гарнерийн биеийн зарим хэсгийг үзүүлсэн байна. Үүний дараа үзлэг хийж гахайн байрнаас өвгөний биеийн бусад хэсгийг олжээ.
Эхний таамгаар бол өвгөн гахайнд тэжээл тавьж өгч байгаад зүрх нь хаагдаж тэжээл тавьж өгдөг онгоцонд унахад гахайнууд нь түүнийг идсэн бололтой. Төрөл төрөгсдийн нь нэгний хэлснээр бол гахайнуудын нэг нь Гарнер өвгөнийг ямагт заналхийлдэг байж.
Цагдаагийнхан одоо талийгаачийн хамаатан, хөршүүдийг нь байцааж байгаа юм байна. Эдний гахайнууд дунджаар 300 кг татдаг гэнэ.