Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гурван сартай хүүхдээ архиар угжиж байжээ

ОХУ-ын Чукоткийн хязгаарын Билибинскийн районд Надежда Еремин гэдэг эмэгтэй жирэмсэн байхдаа байнга архи согтууруулах ундаа хэрэглэдэг байсан бол хүүхдээ төрсний дараа ч байнга согтуурч байж. Хамгийн аюултай нь тэрээр охиноо гурван сар хүрэхэд нь унтуулахын тулд угжинд нь төрөл бүрийн хатуулагтай янз бүрийн архи байнга хийдэг байснаас охин нь архины гүн хордлогод орж нас баржээ. Тус районы шүүх түүнд хөдөлмөрийн хөлснийхөө таван хувийг улсын орлого болгох нөхцөлтэйгээр хоёр жил засан хүмүүжүүлэх ял оноосон байна.

Ц.ХАС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан