Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын Ц.Нямдоржийн хэргийг буцаалаа

Улсын Дээд шүүх УИХ-ын гишүүн Ц.Нямдоржид холбогдох хэргийг уржигдар хэлэлцээд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр анхан шатны шүүх рүү буцаах шийдвэр гаргажээ. Ц.Нямдорж ХЗДХ-ийн сайд байхдаа ҮХАА-н сайд Х.Баттулгыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гүтгэсэн хэрэгт уначихаад буй. Тэрээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Х.Баттулга ЗТБХБ-ын сайд байхдаа төмөр замын гэрээ нууцаар байгуулсан” гэж худал мэдээлэл түгээсэн учир шүүхийнхнээр “хариуцагч Ц.Нямдорж” гэж дуудуулж яваа. Анхан шатны шүүх түүнийг буруутайд тооцож, УИХ-ын гишүүн Х.Баттулгаас хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж уучлал гуйх шийдвэрийг одоогоос таван сарын өмнө гаргасан юм. Гэвч тэрээр эл шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй Улсын Дээд шүүх хүртэл заргалдлаа. Үр дүнд нь, анхан шатны шүүх асуудлыг дахин хэлэлцэхээр болов.

0 Сэтгэгдэл
Женко Баттулга Нямдоржтой ороолцолдож байхын оронд дэд бүтэцгүй барилга Хан уул дүүрэгт бариулсанаа хариуцвал дээр юмдаа. Эхлээд дэд бүтцээ дараа нь барилгаа барихгүй яасан юм. Хэдий болтол диваажинд щвейцари байгуулна гэж шунаж амьдрах вэ. Барагтайхан шиг шунавал ямар вэ.
Хамгийн их уншсан